Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-аас өнгөрөгч аравдугаар сарын 28-ны өдрийн ирүүлсэн албан бичгийн дагуу СХД 9-р хороо малчны гудамжинд байрлах “Хөвсгөл их тайга” ХХК-ийн цайнуудад мэдээллийн дагуу шалгалт хийжээ. 2018 оны есдүгээр сарын 16, 23-26-ны өдрүүдэд үйлдвэрлэсэн 6 нэр төрлийн цайнд хөгц, мөөгөнцөр /aspergillus болон penicillium/ зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн болон шинжилгээний дүнг засварласан тухай мэдээллийн дагуу уг шалгалтыг хийсэн аж.
“Хөвсгөл их тайга” ХХК-ийн түүхий эд, бүтээгдэхүүнээс дээж авч ХАБҮЛЛ-ийн шинжилгээнд хамруулж, тус он, сар, өдөр бичигдсэн 6 нэр төрлийн бүтээгдэхүүнийг худалдаа үйлчилгээний газруудаас буцаан татан авалт хийлгүүлж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа юм байна.
Мөн МХЕГ-аас 2019 оны аравдугаар сарын 28-ны өдрийн ирүүлсэн албан бичгийн дагуу Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд байрлах “GIMEX” ХХК-ийн “Хөсөг” нэрийн цайны хаяг шошгыг засварласан тухай мэдээллийн дагуу хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар илэрсэн зөрчилд “GIMEX” ХХК-д зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.