Япон Улсын Засгийн газар Рэйвагийн нэгдүгээр оны намар одон гардах гадаад иргэдийн нэрсийг энэ сарын 3-ны өдөр зарласан бөгөөд Монгол улсаас Раднаагийн Баттогтох багтсан байна.
Р.Баттогтохыг Япон Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлсэн мөн Япон хэлний боловсролын хөгжилд хувь нэмрээ оруулсан хэмээн Мандах нар” одонгийн “Сарнай цэцэг бүхий Алтан туяа” зэрэглэлийн одонгоор шагнах талаар Япон Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Р.Баттогтох нь 1977 онд Монгол улсад анх удаа хэрэгжсэн Хөгжлийн албан ёсны тусламж болох “Говь ноолуурын үйлдвэрийг барьж байгуулах” буцалтгүй тусламжийн төсөлд орчуулагчаар ажиллаж байжээ.
Үүний дараа Монгол улсын их сургууль, Их монгол дээд сургуульд Япон хэлний багшаар ажиллах хугацаандаа Япон хэлийг заан сургаж, Монгол дахь Япон хэлний боловсролыг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан зэрэг Япон, Монголын харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх болон Япон хэлний боловсролын хөгжилд оруулсан алдар гавьяаг нь үнэлэн ийн шагнахаар болжээ.