Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы санаачилгаар “Нэг хот-Нэг стандарт” Нийслэлийн анхдугаар зөвлөгөөн зохион байгуулагдах гэж байна. Зөвлөгөөнөөр иргэдийн амьдрах орчны эрүүл, аюулгүй байдлыг хангах зорилгоор хотын стандарт шаардлагыг мөрдүүлэх болон нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл солилцож, цаашид ажил сайжруулахтай холбоотой зөвлөмж гаргах юм.
Тус зөвлөгөөний хүрээнд иргэдийн эрүүл, ая тухтай ажиллаж амьдрах нөхцөлийг хангах, стандартын хэрэгжилт Нийслэлд хэрхэн хангагдаж байгаа талаар иргэдээс санал асуулга авч нэгдсэн дүнг зөвлөгөөнд танилцуулна.
Иймд та доорх холбоосоор орж, өөрийн саналаа өгөх ба санал асуулга 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 22:00 цаг хүртэлх хугацаанд явагдана.
Энэ холбоосоор http://survey.ulaanbaatar.mn/app/form?id=71 саналаа өгнө үү.