АНУ-д аж төрдөг, төмөр замын инженер Кенни Ди оюутан байхаасаа л архи дарс хэрэглэж иржээ. Нэг л өдөр тэр үүнээсээ залхаж, хорт зуршлаасаа салахаар шийдсэн байна. Тэгвэл согтууруулах ундаанаас татгалзаад тэр хэрхэн өөрчлөгдсөнийг энэ зураг дээрээс харж болно. Энэ эр орой бүр, заримдаа 24 шил шар айраг хөнтөрчихдөг байв.

“Заримдаа ч надад амьдарна уу, үхнэ үү хамаагүй санагддаг байсан. Би зүгээр л үүндээ цэг тавихыг хүссэн юм. Ямар ч хамаагүй аргаар” хэмээн Кенни мэдэгджээ.

Ингээд согтууруулах ундаа хэрэглэхээ больсноос хойш түүний амьдрал эергээр өөрчлөгдөж эхэлсэн байна. Тэрбээр хоолондоо өөрчлөлт оруулж, спорт зааланд хичээллэж эхэлжээ. 2019 оны арваннэгдүгээр сард Кенни архи уухаа больсны гурван жилийн ойгоо тэмдэглэж байна. Үр дүнд нь тэрбээр гоолиг, залуухан болж, аз жаргал гэрэлтэж, загварлаг хувцасладаг болжээ.

Эх сурвалж: mir24.tv

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн