Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хандан хилийн хоригоо цуцлуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авчээ. Түүнийг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, улмаар 2 сарын дараа буюу зургадугаар сарын 8-нд батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан.
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг Оюутолгойн болон Дубайн гэрээ байгуулахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан үндэслэлээр мөрдөн шалгаж байгаа. Тэгвэл эх сурвалжийн мэдээлснээр хилийн хоригоо цуцлуулсан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар БНСУ-ыг зорьсон гэнэ.