Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 43 дугаар хуралдааны тэмдэглэлээр нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 2,3 дугаар бүсэд орших айл өрхийг угаарын хий мэдрэгчээр хангах ажлыг нийслэлийн Засаг даргын Тамгын газарт үүрэг болгосон. Энэхүү хуралдаанаас өгсөн үүргийн дагуу нийслэлийн Засаг дарга 2019 оны 11 сарын 04-ний “Агаарын бохирдолтой тэмцэх талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/1149 дүгээр захирамжаар угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн техникийн тодорхойлолт, хэрэглэх зөвлөмжийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж ажиллаж байна.
Угаарын хий мэдрэх тоног төхөөрөмж нийлүүлэх туршлагатай, засвар үйлчилгээ хийх чадвартай аж ахуйн нэгж байгууллага бүтээгдэхүүнийхээ танилцуулга болон холбогдох мэдээллээ нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газарт 2019 оны 11 сарын 08-ны 18.00 цаг хүртэл ирүүлнэ үү.
Хаяг: нийслэлийн Хангарьд ордоны 5 давхар 509 тоот, Холбоо барих утас:11-314876
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс