Үндэсний урлагаа хөгжүүлж, ардын дууны өв соёлоо түгээн дэлгэрүүлж буй олон авьяаслаг уран бүтээлчид бий. Эдгээр бахархалт уран бүтээлчдийн дунд О.Баднаанямбуу гэх бүсгүй сүүлийн үед ардын дууч нэрээр алдаршиж буй.
Нэгэнтээ мартагдах шахсан ардын дууг өөрийн өнгө аяс, хөг хэмнэлээр дахин түмэн олны хүртээл болгож буй дуучин бүсгүй маань уран бүтээлээрээ ч тэр, хувийн амьдралаараа ч тэр шуугиан дагуулдаг, сенсацийн эзэн бололтой.
Завхан нутгийн уугуул уран бүтээлч бүсгүй маань уран бүтээлдээ л хамаг цаг заваа зориулан, чанартай чансаатай уран бүтээлийг хийхийг зорьдог хөдөлмөрч, шаргуу нэгэн. Сайхны өмнө харц буруугүй гэдэг дээ. Уран бүтээл нь арвин өрнөхийн хэрээр олон залуусын харцыг булааж, улсын болон аймгийн цолтой нэр бүхий бөхчүүд түүнийг эргүүлэх болжээ. Сайхан ч бүсгүй, сайн ч дуучин аргагүй биз…
Гэвч дуучин бүсгүй маань хайрынхаа эзнийг олж, мөрийг нь түших эрээ хэдийнэ сонгожээ.
Сүүлийн үед нэр нь хэдэнтээ сонсогдох болсон нэгэн компанийн захирал, шаггүй сайн бизнесмен, У.Хүрэлсүхийн засгийн газар эмхлэн байгуулагдаж байхад нилээн том албан тушаалд нэр нь дуулдаж явсан, улс төрч залуусын дунд нэр хүндтэй, өөрийн гэсэн байр суурьтай, мужик залуу ноёнтон түүний хайрын эзэн гэнэ шүү. Тэр нууц ноёнтон хэн юм бол?
Хосууд өөрсдийн харилцааг нандигнан нууцалж байгаа ч дуучин бүсгүйг маань эргүүлэх бөхчүүдийн нэг нь урлагын гавьяат зүтгэлтэн эрхэмийн эхнэрээр дамжуулан О.Баднаанямбуутай уулзах хүсэлт тавьж байгаад найз залуутай нь гар зөрүүлсэн тохиолдол ч гараад амжжээ.
Хувийн амьдралаараа, уран бүтээлээ ч тэр шуугиан тарьж буй дуучин бүсгүй маань ямартаа ч хайр, дурлалдаа бялхаж, удахгүй бие даасан тоглолтоо хийхээр бэлдэж байгаа сурагтай.
Дуучин бүсгүй О.Баднаанямбууд аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг уншигчдынхаа өмнөөс хүсье.