Францын тэтгэврийн хөгшин дундаж тэтгэврээрээ юу авч болох вэ?

Францчууд Европтоо хамгийн өндөр тэтгэвэр авдаг улс юм. Тэдний сарын дундаж тэтгэвэр 1389 евро (Монголбанкны ханшаар тооцвол 4 сая 190 мянга гаруй төгрөг) байдаг гэж Le Figaro сонинд бичжээ. Мэдээж ийм хэмжээний тэтгэвэр авахын тулд 41 жил хөдөлмөрлөсөн байх шаардлагатай. 2017 оноос өмнө тус улсын тэтгэврийн нас 60 нас байсан (харин одоо 62 болсон) гэж тооцохоор 1389 еврогийн тэтгэвэр авахын тулд 19 жил ажил хөдөлмөр эрхлэх ёстой гэсэн үг юм. Эсвэл бүрэн тэтгэвэр авахын тулд 65 хүртэл наслах ёстой (1995 оноос хойш төрсөн хүмүүс 67 наслах ёстой).

8 сарын байрны мөнгө

Парист 85 м.кв талбайтай байрны сарын төлбөр 167 евро байдаг. Үүнд халаалт, ус, цахилгаан, хогны мөнгө багтана. Тэгвэл Парисын дундаж тэтгэвэр авагч хөгшин нэг сарын тэтгэврээрээ найман сарын байрны мөнгөө дийлж хүчирнэ.

74 кг бяслаг

Францчуудын хоол хүнсийг бяслаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тус улсад 500 өөр төрлийн бяслаг үйлдвэрлэдэг. Энд нэг килограмм бяслаг 18,64 еврогийн үнэтэй. Тэгвэл дундаж тэтгэврээр 74,5 килограмм бяслаг авч болно.

798 багет талх

Бяслаг байгаа цаг багет талх байх л ёстой. Парисын алдарт нарийн боовны газруудад хагас кило багет 1,74 еврогийн ханштай байдаг. 1389 еврогийн тэтгэврийг үүнд хувааж үзвэл 798 ширхэг буюу 400 кг багет талх авч хүрнэ.

173 шил дарс

Францчуудыг бас л дарсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Энд дундаж зэрэглэлийн шил дарс захын супермаркетад 8 еврогоор зардаг. Тэгэхээр франц тэтгэвэр авагч сарын тэтгэврээрээ 174 шил дарс авах боломжтой гэсэн үг.

780 шил шар айраг

Парист нутгийн үйлдвэрлэлийн хагас литрийн хэмжээтэй шил шар айраг 1,78 еврогийн ханштай. Тэгэхээр сарын дундаж тэтгэврээр 780 шил буюу 390 литр хөөстэй ундаа авч болно гэсэн үг.

1157 литр сүү

Заримдаа ч дарс, шар айрагны оронд сүү уух нь ашигтай байдаг шүү дээ. Энд нэг литр сүү 1,2 еврогийн үнэтэй. Тэгвэл 1389 еврогийн тэтгэврээр 1157 литр сүү авч чадна.

108 кг тахианы мах

Парист тахианы цээж мах килограмм нь 12,87 евро байна. Тэгвэл дундаж тэтгэвэртэй франц хөгшчүүд сарын бүх тэтгэврээрээ 108 кг орчим тахианы мах авч чадна.

78 кг үхрийн мах

Францад үхрийн мах тахианы махнаас ч илүү үнэтэй. Энд нэг килограмм үхрийн мах 17,82 евро. Тэгэхээр дундаж тэтгэврээр 78 орчим килограмм мах авна гэсэн үг.

754 кг төмс

Парист килограмм төмс дунджаар 1,84 еврогийн өртөгтэй. Үүнийг дундаж тэтгэвэрт хувааж үзвэл 754 кг төмс авч болно гэсэн үг.

497 кг улаан лооль

Энд улаан лооль нэлээд үнэтэй. Килограмм нь 2,79 евро байдаг гэнэ. Тэгэхээр 497 кг улаан лооль авч болох нь ээ.

457 кг алим

Настай хүмүүс жимс идэх ёстой. Тиймээс алимнаас эхэлье. Парисын дэлгүүрүүдээр килограмм алим 3,04 еврогоор зарагддаг. Тиймээс нэг сарын тэтгэврээ 457 кг алиманд бүрэн зарцуулж болно.

524 кг жүрж

Парист жүрж хямдхан. Килограмм нь ердөө л 2,65 евро. Тиймээс дундаж тэтгэврээрээ 524 кг жүрж авч болно.

652 кг гадил

Францын нийслэлд хамгийн хямд жимс бол гадил. Энд нэг килограмм гадил 2,13 еврогийн л ханштай. Хөгшчүүдийн сарын дундаж тэтгэврээр дан гадил авлаа гэвэл 652 кг ийм жимсээр тансаглах болох нь ээ.

160 хайрцаг тамхи

Францад тамхидалт тийм ч түгээмэл биш. Тус улс тамхины хэрэглээгээрээ Латви, Германы дунд 65 дугаар байрт бичигддэг. Энэ нь ойлгомжтой юм. Учир нь Францад тамхи үнэтэй. Энд хайрцаг тамхи 8,65 еврогийн ханштай гэхээр нэг шил дарснаас ч илүү өртөг өндөр гэсэн үг.

Түргэн хоолны газар 163 удаа үйлчлүүлэх

Парист алдартай түргэн хоолны сүлжээ ресторануудын багц үдийн хоол 8,5 еврогийн ханштай. Иймээс тэтгэврийн нэг хөгшин сарын тэтгэврээрээ 163 удаа ресторанаар үйлчлүүлэх боломжтой.

890 литр бензи

Бүтэн сарын тэтгэврээрээ ганц бензин авъя гэвэл 890 литр түлш авна. Парист литр шатахуун 1,56 евро байдаг.

Таксикаар 1028 км аялна

Таксигаар явбал км нь 1,35 евро болохоор 1028 км явж болно.

Киноны 126 тасалбар

Европчууд тэтгэвэртээ гараад яадаг гээч? Аялж, амарч, амьдралын баяр баясгаланг мэдэрдэг. Жишээлбэл сарын бүтэн тэтгэврээрээ 126 удаа кино үзэж болно.

Фитнесийн 34 сарын эрх

Францын дундаж тэтгэвэр авагч нэг сарын тэтгэврээрээ фитнест явъя гэвэл 34 сарын эрх авах боломжтой. Парист фитнесийн сарын ханш 40,26 евро байдаг.

Эх сурвалж: fishki.net

9 thoughts on “Францын тэтгэврийн хөгшин дундаж тэтгэврээрээ юу авч болох вэ?

  1. Нэргүй 2019-11-06 13:16 at 13:16

    bairni une sariin 1000-aad euro baidiimaa,parisd bol bur deeshee baigaa,gehdee tetgeveriihend zoriulsan ulsin bairnuud bol hyamd tureestei baij boloh yum.

    Хариулах
    1. Нэргүй 2019-11-07 09:59 at 09:59

      Three
      S bish bairni mungu gej bn.

      Хариулах
  2. Нэргүй 2019-11-06 13:52 at 13:52

    БОЛЖ БАИНА Ш ДЭЭ ХҮН ИНГЭЖ Л АМЬДРАХ ЁСТОИ МАЛ БИШ ЮМ ЧИНЬ

    Хариулах
  3. Зочин 2019-11-06 14:07 at 14:07

    Европын улс орнууд ард түмнийхээ эрх ашгийг нэгдүгээрт тавих нь зөв. Иргэн баян бол улс баян

    Хариулах
  4. Нэргүй 2019-11-06 14:36 at 14:36

    МАН байгаа цагт Монгол улс хөгжихгүй баттай хэлэе

    Хариулах
    1. Япончуудаар 2019-11-07 00:01 at 00:01

      ЯРОНЧУУДААР МОНГОЛЫГ УДИРДУУЛБАЛ ХАРИН 2000ЕВРОГЫН ТЭТГЭВЭР АВНА. МОНГОЛЧУУД БОЛ УИХ ГИШУУН. ЕРОХИЙЛОГЧ БОЛОХЫГ НЬ ХОРИГЛОЧВОЛ ЯГ ХОГЖИНО

      Хариулах
  5. ОТ голого алдчаал 2019-11-06 23:58 at 23:58

    ОТ гоо АЛДААГУЙ БАЙСАН БОЛ БИД 2000ЕВРОГЫН ТЭТГЭВЭР АВААД ХАРИН РОТДШИЛДУУД 100еврогын ТЭТГЭВЭР АВАХ БАЙСЫМ ДАА.. ОДОО ТТ АЛДВАЛ ПАРИЖУУД 4000ЕВРОГЫН ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА ГЭЖ 2 ЖИЛИЙН ДАРАА БИЧИХ НЭЭ

    Хариулах
  6. Нэргүй 2019-11-07 00:52 at 00:52

    Turees tim hyamd bdimu

    Хариулах
  7. Нэргүй 2019-11-07 00:55 at 00:55

    bi 1000evro tsalin avdag bux xool bair bux tulburuu tuluud sard 500evro xadgalna ub xotod odoo 2daxi bairaa avna

    Хариулах

Нэргүй-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн