Сонгуулийн тухай хуульд улс төрийн намууд СЕХ-нд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийнхээ бичиг баримтыг тавдугаар сарын 11-ны дотор багтаан СЕХ-нд хүргүүлэх ёстой гэж заасан. Энэ дагуу сонгуульд нэр дэвшигчид маргааш Сонгуулийн ерөнхий хороонд баримт бичгээ хүлээлгэн өгнө.
Энэ нь улс төрийн намуудын нэр дэвшигчээ тодруулсан тухай хуралдааны шийдвэр, тэмдэглэл, нэр дэвшигчийн хөрөнгө, орлогын мэдүүлэг, эрүүл мэндийн шинжилгээний дүгнэлт зэрэг баримт байх юм. СЕХ энэ баримт бичгийг нягтлан тавдугаар сарын 14-нд нэр дэвших эсэхийг шийдэж, 17-нд олон нийтэд зарлах юм.