“Улс төрөөр дамжуулж бизнес хийдэг, Бизнесээр дамжуулж улс төр хийдэг” Монгол Ардын Намыг татан буулгах хууль зүйн үндэслэл байгаа.
Тодруулга булангийн асуултанд хариулт өгч буй танд талархаж байна аа.
-Яагаад заавал МАН ыг татан буулгах ёстой гэж?
-Улс төрийн нам нь хэсэг бүлэг хүмүүсийн үзэл бодол, хэрэгцээг тодорхойлж байдаг төдийгүй нийтийн эрх ашгийг хангаж чадахгүй байгаа нь асуудал болоод байна. Тэр ч бүү хэл “нам дагавал ам тосдоно” гэсэн үг ч гараад амжсан. Сонгуульд ямар мөрийн хөтөлбөртэй, ямар бодлогоор өрсөлдөж байгаа нь чухал биш хамгийн их мөнгө зарцуулсан нь ялалт байгуулладаг, сонгогчдын саналыг 5000 -100000 төгрөгөөр худалдан авч “Улс төрөөр дамжуулж бизнес хийдэг, Бизнесээр дамжуулж улс төр хийдэг”- гаж тогтолцоо өнөө цагт бий болоод 30 жилийн нүүр үзэж байна.
Тиймээс олон намын тогтолцоог халах хийгээд гишүүнчлэлээс бүрэн татгалзсан нэгдмэл бодлоготой, хариуцлагын тогтолцоог төлөвшүүлсэн улс төрийн хүчинийг бий болгох шаардлагатай байна. Энэ үүднээс аль ч улс төрийн хүчин төр, засгийн эрхэнд гарсан хууль бус үйл ажиллагаа явуулахгүй байхын төлөө жишиг тогтоож ард түмний хүсэл сонирхолд нийцүүлэн УДШ-ээс “Монгол Ардын Нам”-д зохих ёсны шийтгэл оногдуулж татан буулгах нь хариуцлага ёс зүйг жинхэнэ утгаар нв хэрэгжүүлж байгааг илэрхийлэх болно
-Иргэд нь ч бусад нам хүчнүүд ч гэсэн авилга, хээл хахууль бүх зүйлийн анхдагч нам гэж ярьдаг. Үүнийг яаж нотлох юм.
Олны үг ортой гэж ахмадын уламжилалт үг байдаг даа. Энэ бүх зүйл үндэстэй үнэн бодит, хэрэгжээд 30 жил болж цэцэглэж байна.Монголын төрийн бүх өмч, хөрөнгө, үйлдвэр иргэдийн амжиргааны эх үүсвэрийг МАН-ын угшилтай хэсэг бүлэг, нөхөд бусад намын удирдах албан тушаалтангуудтай хамтран намын хатуу гишүүнчилэл дор эвлэрэн нэгдэж, ард түмний нэр дуу хоолойг ашиглан, залилах хэлбэрээр өөрсдөдөө ашигтайгаар завшиж түүндээ зориулж органик хуулийг бие болгон нэмэлт, өөрчлөлт хийж ард түмнийг хуулийн дор дуугүй байлгах үе шатыг боловсруулж, дарамталж ирсэн.
Одоо эдний цаг хугацаа, шунаг сэтгэл, хөрөнгө оруулагч нарын гар хөл болдог байдлыг таслан зогсоохын тулд иргэд бид эвлэрэн нэгдэж, хүчээ нэгтгэж, нэгдмэл дуу хоолойгоор хамтран тэмцэж, Монгол төрийн хариуцлагын эхлэл болгож МАН-ыг татан буулгах нь шудрага асуудал болно.
-МАН-ыг татан буулгах ямар үндэслэл байна танд.
-Надад гээд байх зүйл биш. Энэ бол Монголд хууль үйлчилдэг л юм бол Монгол Ардын Намыг татан буулгах хуулийн үндэслэл байгаа Тухайлбал:
- 2016 оны УИХ-ын сонгуулийн үед төрийн албыг үнэлэх замаар 60 тэрбум төгрөг осгох талаар тухайн үеийн Монгол Ардын Намын удирдлагууд ярилцаж байгаа бичлэг нийтэд ил болсон. Төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан “60 тэрбум”-ын гэх тодотголтой энэхүү хэрэг нь “Монгол Ардын Нам”-ыг татан буулгах хууль зүйн хангалттай үндэслэл мөн гэдгийг нотлож энэхүү бичлэгт оролцсон А.Ганбаатар, Ц.Сандуй нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар шүүхээс ял оногдуулсан явдал нь “Монгол Ардын Нам”- цаашид улс орныг удирдах ёс суртахууны болон хууль зүйн үндэслэл байхгүй гэдгийг үндэслэн
- Сонгуулийн санал авах сурталчилгааны үеээр “Монгол Ардын Нам”-аас нэр дэвшигчид нь тухайн тойргын сонгогчдод авилга, хээл хахуул өгөх хэлбэрээр 5000 төгрөгнөөс 100000 төгрөг хүртэл бэлэн мөнгө тараах, эд материал тараах, албан тушаал амлах, зээлээр барьцаалах хэлбэрээр санал худалдан авсан нь тухайн үед нотлогдож шүүхээр шийдүүлсэн байдлыг үндэслэн . . .
- УИХ-д “Монгол Ардын Нам”-аас сонгогдсон нэр бүхий гишүүд нь өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулж Жижиг Дунд Үйлдвэрлэлийг Дэмжих сангаас бага хүүтэй их хэмжээний зээлийг, зээлийн баталгаагүй авч эргэлтэнд оруулсан байдлыг АТГ-аас шалгаж байгаа байдлыг үндэслэн . . .
Улс төрийн намын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Монгол Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолыг бусниулах, үндэсний эв нэгдлийг задлан бутаргах, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг авах, хүч түрэмгийлэх, яс үндэс, арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан бол” . . . гэх хуулийг зөрчсөн нь илт тул Улсын дээд шүүхээс намыг тараах тухай шийдвэр гаргаж, бүртгэлээс хасч, нийтэд мэдээлэх үүргээ биелүүлэхийг шаардаж өргөдөл гаргасан юм. Энэ үндэслэлүүдээс гадна олон зүйл МАН-ыг удирдаж буй нөхдийн буруу үйдэлтйэ холботой Жишээ нь. Төрийн ордноос УИХ-ын гишүүн нь хүчин хийсэн тухайгаа хэвлэлийн хурал хийж, бүсгүй хүнийг дарамталж билэг эрхтнйи зургаа илгээх, албан тушаалаа ашиглан бэлгйин дарамт үзүүлэх, оймс гуталдаа сөнгө нуух, хамтран зүтгэгчээ алах гэх мэтчилэн олон хуулв зөрчсөн асуудал хөврөн.Энэ нь өөрөө энэ намыг оршин тогтнох боломжгүйг илтгэж байгаа юм.
-Таны яриад байгаа чинь намыг татах үндэслэл болох уу? Энэ хэргийг чинь нам үйлдээгүй хувь хүний асуудал биз дээ
-Энэ бүх үйлдэл чинь намын гишүүний батлах өвөртөлсөн, тухайн намынхаа нэр хүндээр төрийн тодорхой алба хашиж байх явцдаа үйлдсэн гэмт хэргүүд хэдйи хувь хүний асуудал гэж ярих боловч энэ нам мөнгөний төлөө төлөвшөөгүй, хариуцлага, ёс зүйгээ ухамсарлаагүй хэсэг бүлэг нөхөдийн эрх ашгийн төлөө, Төрийн эрх барих байгууллагын эрх мэдлийг хууль бусаар авсан нь тодорхой байхад хувь хүний асуудал мэт асуудалд хандах нв зохисгүй юм.
Шүүхийн байгуулллагыг ч гэсэн хувь хүн гэхээсээ илүү намын хариуцлага, ёс зүйн дүрэмд туссан хэм, хэмжээг нь авч хэлцэн татан буулгаасаа гэж Улсын Дээд шүүхэд өргөдөл гаргасан шүү дээ. Хуулийн дагуу шйидвэрлэх гарц гаргалгаа нь байна. Эх орныхоо хөгжлийн төлөө ид ажиллах залуус нутгаасаа дайжиж гадны оронд боолын хөдөлмөр эрхлэхээр харь орныг зориход хүргэж, эх орондоо элэг бүтэн, элбэг хангалуун амьдрах боломжгүй болгож улсаа улс шиг хөгжүүлж, хүнээ хүн шиг амьдруулж чадаагүйгээ “Монгол Ардын Нам” хүлээн зөвшөөрч байна.
Нам дамжсан олигархи бизнесийн бүлэглэл газар шороо, байгалийн баялгийг ямар ч хяналтгүй гадныхантай хуйвалдан завшиж, хууль шударга ёсыг уландаа гишгэж монгол хүний үнэлэмжийг алдагдуулж, эрх ашгийг нь хохироосоор өнөөг хүрлээ. Тиймээс Монгол Улс – “Ард иргэдтэй, Төр Засагтай, Хуультай, Шүүхтэй” гэдгээ харуулах цаг нь болсон гэдгийг харуулж шийдвэрлэхийг хатуу Шаардаж байна.
– Асуултанд байр сууриа илэрхийлсэн танд баярлалаа.