Энэтхэгийн нийслэл Дели хотын агаарын бохирдол нэн аюултай түвшинд хүрч, нийтийн тээврийн үйлчилгээ саатан, нислэг хүлээж авахгүй байгаа тухай мэдээлэл гарч байсан.Тэгвэл өнөөдрөөс эхлэн хотын замын хөдөлгөөнд хязгаарлалт хийх болсон байна. Өөрөөр хэлбэл арваннэгдүгээр сарын 4-нөөс 15-ны өдрүүдэд Дели хотод зорчих автомашины бүртгэлийн дугаарыг тэгш сондгойгоор нь ялган хөдөлгөөнд оролцуулах юм.
Өнөөдөр өглөөний байдлаар Дели хотын агаар дахь аюултай тоосонцрын түвшин- PM2.5 гэсэн үзүүлэлтийг зааж онц аюултай түвшинд хүрчээ. Эрүүл мэндийн байгууллагын ажилчдын зүгээс иргэдийг аль болох гадагшаа гарахгүй, ямар нэгэн биеийн тамирын дасгал хийхгүй байхыг хүсчээ. Мягмар гараг хүртэл сургуулиудыг хаахаар болсон ч хотыг бүрхсэн өтгөн утаа сарнихгүй бол хөл хориог баасан гараг хүртэл сунгахаар төлөвлөж байна.