Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
НҮБ-ын Цагдаагийн долоо хоног эхэлжээ – updown.mn

НҮБ-ын Цагдаагийн долоо хоног эхэлжээ

НҮБ-ын Цагдаагийн долоо хоног энэ сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд үргэлжилж байна. Энэхүү долоо хоногийн үйл ажиллагааны хүрээнд Нью-Йорк дахь НҮБ-ын төв байранд цагдаа нар оролцсон өдөрлөг, сургалт болох юм байна. Ингэснээр хүмүүс аюулгүй байдлаа хангах талаар туршлага солилцох, бие биеэсээ суралцах цаг гаргаж байгаа ажээ.

Жил бүрийн Цагдаагийн долоо хоногийг тохиолдуулан НҮБ-ын Энхийг сахиулах болон улс төрийн тусгай төлөөлөгчийн газрын цагдаагийн бүрэлдэхүүний дарга нарыг Энхийг сахиулах ажиллагааны тусгай хороо, Аюулгүй байдлын зөвлөлд хэлэлцүүлэг, мэдээлэл өгөх зорилгоор цуглуулдаг байна. НҮБ-ын Цагдаагийн байгууллага нь мөргөлдөөн, мөргөлдөөний дараахь болон хямралын бусад үед гишүүн орнуудын хүн амд үйлчилж, тэднийг хамгаалах үр дүнтэй, хариуцлагатай цагдаагийн үйлчилгээг бий болгоход туслалцаа үзүүлдэг ажээ.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн