Баяр наадмын комисс: Бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй

МҮБХ-ныхон Шадар сайд Ө.Энхтүвшинд шаардлага хүргүүллээ. Учир нь Үндэсний их баяр наадмын комисс өнгөрсөн долоо хоногт хуралдаж, 2018 оны Үндэсний их баяр наадмын бөхийн барилдаанд сэтгүүлчдийг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газар нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан байна.

Нэвтрүүлэхгүй шийдвэр гаргасан учир нь Дархан аварга Б.Бат-Эрдэнийн шавь, улсын арслан Э.Оюунболд 2017 оны Улсын наадмын бөхийн барилдааны тавын даваанд ам авахдаа гурван хуруу /гурван зуун сая/ гарган унаж өгөх тохиролцоо хийж, тэр бичлэг нь олон нийтэд ил болж, үндэсний бөхийн нэр хүндийг унагаасан гэж үзэж дахин ийм зүйл телевизээр гаргахгүйн тулд оноолт хийх, ам авах газарт цагдаагийн хүчийг ашиглан нэг ч сэтгүүлч, зураглаач оруулахгүй байх үүргийг ЦЕГ, бөхийн барилдаан зохион байгуулах хорооны гишүүдэд өгсөн хэмээн шаардлагадаа дурджээ.

Иймд МҮБХ-ноос монголын ард түмэн, бөх сонирхогчид, наадамчин олон шударга, допинггүй, найраагүй наадам үзэх эрхтэй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол баяр наадмыг шударга болгох хөндлөнгийн хяналт юм Тиймээс оноолт хийж, ам авдаг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэх, саад хийхгүй байх, цагдаагийн хүчээр хөөхгүй байх, наадмыг сурвалжилж байгаа сэтгүүлч нарыг хөөж, эрхэнд нь халдахгүй байх шаардлагыг Ө.Энхтүвшинд хүргүүлсэн байна.

Мөн Монгол Үндэсний Бөхийн хөлийн цэц гэх хүмүүс нь сүүлийн жилүүдэд хээл хахууль авч илт буруу шүүлт хийх тохиолдол гаргасан. Тиймээс МҮБХ дүрмэндээ өөрчлөлт оруулж, Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдаанд маргаан гарсан тохиолдолд хөлийн цэц бус камерын бичлэгээр шүүхээр болсоноо энэхүү бичгээр мэдэгдэж байна гэжээ.

Ингээд шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.

dcb038_36924191_690918294592753_5388755175479443456_n_x974 Баяр наадмын комисс: Бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй

a2b157_36815238_690920007925915_7027129613713145856_n_x974 Баяр наадмын комисс: Бөхчүүдийн оноолт хийж, ам авдаг газар сэтгүүлчдийг нэвтрүүлэхгүй

3 сэтгэгдэлтэй

  1. Хэн нь МҮБХ-г тэргүүлэх нь мэдэгдэхгүй маргаад байгаа биз дээ. Эрх зүйн чадамжгүй байж Үндэсний их баяр наадмын бөхийн барилдааны дүрэм журамд өөрчлөлт оруулсан гэж тэнэгтээд байдаг энэ Ү.Хүрэлбаатар гэдэг хүн хэн бэ????? Тухайн үедээ Р.Нямдоржийг дагаад л далдганаад байдаг байсан биз дээ. Ер нь бол Үндэсний баяр наадмын бөхийн барилдааныг явуулах эрх нь МҮБХ-нд биш, баяр наадмын үндэсний бөхийн салбар хороонд байдаг биз дээ. Зүгээр байж байгаад наадам өнгөрсөн хойно хэрүүлээ хийцгээ.

    Хариулах
  2. Энэ Ү.Хүрэлбаатар гэж шуналын тулам Улаанбаатар сонинг авах гэж тэмцэлдээд,Түгээмэл дээд сургуулийг булаах гээд чадахгүй эхнэрээ шоронд баахан суулгаад,сүүлд нь гадаад хэлний нэг курсийг аргалж эзнээс нь дээрэмдэж авсан дуулдсан зөвхөн хэвлэл мэдээлэлд гарсанаар шүү.Одоо бөхийн холбоог авахыг оролдож түмний шившиг болж байна.Өөрөө юм байгуулж чадахгүй хүний бүтээсэн юмыг булаах эзэгнэхийг боддог дээрэмдэх шуналтан юмаа.Женс өмд хулгайлж байсан зөнөг Баянаа,Хөдөө аж ахуйн яамнаас 3 тэрбум төгрөг хусчихаад одоо хүртэл өгөхгүй унжиж бгаа Чинбат гэж нэг нөхөртэй нийлж бөхийн өргөөний эзэн болж бөхийн холбоо байгуулах юм гэнэ.Яасан их шунал,яасан их хүсэл вэ ингэж ард түмний шившиг болохоо боливол яасан юм бэ.Шуналтангуудын нэр төр дүүрч ах дүү үр хүүхдийг чинь хүмүүс ярина шүүдээ.Буруутан болж бусадын булай болохоос, буян хийж бурханыхаа оронд заларсан нь дээр бус уу.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.