Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Сүүлийн үед дэлхий дахинаа Хойд Солонгосын цөмийн туршилттай холбоотой мэдээлэл их цацагдах болсон. Зарим хүн ч Ким Чен Уныг дэлхийн гуравдугаар дайн хийх гэж байна гэж үзэж байгаа билээ. Гэтэл тус улс дайн өдөөх хэмжээний хэр хүчин чадалтай вэ? Мэдээж улсын томчуудын хувьд бүх зүйл бэлэн, тансаг амьдралд умбадаг нь ойлгомжтой. Харин Пхеньянаас жаахан гараад харахад л та огт өөр амьдралыг мэдэрнэ шүү. Гэрэл зургууд худал хэлдэггүй юм.

Төмөр замын вокзал нь хоосон байдаг

52e194de4a424804170183af572e6305 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Вокзал гэхээр олон хүн хөлхсөн, амьдрал буцалдаг газар байдаг. Харин Хойд Солонгос т тийм биш. Иргэд нь засгаас бичгээр зөвшөөрөл авалгүйгээр төрөлх хот, тосгоноо орхих эрхгүй. Тийм зөвшөөрөл байсан ч ажиг сэжиг авахад хүргэнэ. Тиймээс жирийн иргэд хаа нэг тийшээ явалгүй нэг газраа бүх насаараа амьдарсан нь өлзийтэй.

Хүүхдүүд талбай дээр ажилладаг

b27d81f6a00c112610d15fa30da3928e Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Хойд Солонгост Хүүхдийн хөдөлмөрийн хориглох тухай хууль гэж байдаггүй. Зургаан настай хүүхэд ч ургацын үеэр талбай дээр гарч ажиллах ёстой.

Хоосон хотуудтай

93ab22cc403fba144d3e7962cb1c027f Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Хойд Солонгосыг дэлхий ертөнцөд гоё сайхан, баян чинээлэг, өсөж цэцэглэж байгаагаар харуулахын тулд юу ч хийж чадна. Тус улсад хагас хоосон хотууд олон бөгөөд төрөөс үе үе иргэдээ нэг газраас нөгөө рүү шилжүүлдэг. Энэ нь зураг авах гэсэн гадаадын хиймэл дагуул, тагнуулын онгоцуудыг төөрөгдүүлэх зорилготой. Хойд Солонгост тэр ч бүү хэл хөгжиж буй орчин үеийн улс гэж харуулах зорилготой хов хоосон хотууд ч бий.

Будаггүй саарал өндөр байрууд нь дотоод засалгүй

b327961de2ea81b54e480b1770ec65f0 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Хойд Солонгост, ялангуяа Пхеньянд одоог хүртэл зөвлөлтийн стилээр олон арван байшин барьж байна. Өөрөөр хэлбэл олон давхар саарал цементэн хайрцаг гэсэн үг юм. Эдгээр байрны дотор талын заслыг дутуу хийсэн буюу цахилгаанд ч холбоогүй байдаг ажээ. Тиймээс иргэд нь шатаар явган өгсөж, урууддаг.

Нийтийн тээвэр хүрэлцдэггүй

f14acfc8b0af96a7d7dd045d97368c67 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Ихэнх иргэд автомашингүй учир нийтийн тээвэр цорын ганц хөл дүүжлэх унаа нь. Пхеньян хэдийгээр арай дөнгүүр хөгжилтэй боловч автобусанд суух гэж маш урт дараалалд зогсох хэрэг гарна. Нийтийн тээврээс гадна унадаг дугуй хөгжсөн байдаг.

Хойд солонгосчууд өлсгөлөн гэдгийг мэднэ

0b15c5406a5b4baf72b9aaea9a7fbdae Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Тус улсын ихэнх иргэд байнга хоол хүнсний хомсдолд орж байдаг учраас жин нь хэвийн хэмжээнээс бага байдаг. Хүн амын ихэнх хувь, ялангуяа ядуу буурай хөдөөгийн дүүргүүдэд хоол тэжээл муугаас болж загас барьж, хэрэм, харх ангуучилж, идэж болох ургамал, өвсийг цуглуулж хүнсэндээ хэрэглэдэг. Хятад руу зугтаж гарсан хойд солонгосчуудыг таних амархан. Тэд маш туранхай эцэнхий бөгөөд гартаа тааралдсан бүхнээ иддэг гэж ярьцгаадаг.

Засгаас хүн бүрийг мөрдөж мөшгидөг

0781f101bb1fedc19b980abfe6a8142f Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Цэргийн ажиглалтын шовгорууд энд тэндгүй бий. Энд бүх зүйл хяналтад байдаг. Ялангуяа иргэдийн үйлдлийг үргэлж хянадаг. Хэрвээ та баривчлагдаж, засан хүмүүжүүлэх лагерьт очихыг хүсээгүй л бол дуугүй л явсан нь дээр.

Крантны ус алт л гэсэн үг

fb837caad03213d07533eb6b129eb3f8 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Ус хангамжийн асуудал тус улсад маш хүнд. Хэдийгээр байранд амьдардаг, кранттай ч гоожуураас усаа тосоод шүршүүрт орно гэсэн жинхэнэ үлгэр болно. Тиймээс иргэд жижиг саван, алчуур аваад л ойролцоох гол, устай газар очиж, угаалга үйлддэг.

Хилээ цахилгаан хаалтаар хамгаалсан

dff8dd5162028cd9441bb0dae17b201d Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Хойд Солонгосын засаг захиргаа Хятадтай хиллэдэг хэсэгтээ өндөр хүчдэл бүхий цахилгаан хаалт тавьжээ. Иргэд нь аз жаргалтай бол үнэхээр цахилгаан хаалт босгох уу? Тэр тусмаа иргэддээ хоногийн 24 цаг цахилгаанаар хангаж чаддаггүй ийм улсад тогтой хаалт босгоно гэдэг сэжигтэй.

Хүнсний дэлгүүрийн лангуу нь хоосон

8e26f161404d0337f84e507aa376b558 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Ган гачиг, олон улсын хориг арга хэмжээ зэргээс болоод Хойд Солонгост хүнсний хомсдол ихээр үүсчээ. Тус улсын засаг захиргаанаас дутаж гачигдах юм алга гэж байгаа ч нийслэлийн нэгэн супер маркетаас авсан энэ зураг огт өөрийг өгүүлж байгаа юм. Мэдээж энэ бол элитүүдэд зориулагдсан бус, энгийн хүмүүсийн дэлгүүр гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Ийм дэлгүүрээс шинэхэн мах, загас авна гэдэг хүнд асуудал.

Иргэд нь үнэхээр аз жаргалгүй

7a2ebaa49182fdcab8a03e1a0a6f4aa2 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Хойд Солонгосын ухуулах материалууд дээр иргэд нь бүгд хөгжилтэй, амьдралдаа сэтгэл хангалуун, цатгалан бөгөөд эх орноо орхих бодолгүй байдаг гэдэг. Бодит байдал дээр бүх юм эсрэгээрээ. Эндээс нүүрэндээ инээмсэглэл тодруулсан хүн олно гэдэг хэцүү. Хүмүүс нь уур уцаартай, хэн нэгэнд гомдсон, ядарч цөхсөн, аз жаргалгүй харагддаг аж. Гэхдээ бүхий л амьдралдаа аз жаргалгүй байна гэж юу байх вэ. Хүн гэдэг чинь энгийн зүйлээс ч аз жаргалаа олж харах чадвартай шүү дээ.

Ус дамжуулах энгийн шугамгүй

12329bed56a2922d5063eb1b46e00513-656x1024 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Дахиад л усны асуудлыг хөндөж байна. Энгийн крант, ус дамжуулах систем зөвхөн баячууд, дээдсүүдэд нь л байдаг байх. Харин энгийн иргэд нь үнэхээр хүнд нөхцөлд аж төрдөг. Энэ бол гар насос. Тэгвэл угаалгын онгоцыг ундны ус, нүүр гараа угаах усаа хадгалахад хэрэглэдэг байна. Энэ онгоцонд усанд орно гэвэл хэтэрхий тансаглал болно.

Суртал ухуулгаас зайлсхийх аргагүй

e3161d864612eb4153344ef9466bb82f Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Хойд солонгосчуудын толгойг радио, телевизээр өглөөнөөс орой болтол угаана. Телевизээр нь зөвхөн ардын дуу, түүхэн нэвтрүүлэг гарах бөгөөд ханын самбар, сонин, сэтгүүл нь дандаа эх оронч ухуулга байдаг.

Хүмүүс нь төрийн удирдагчдадаа мөргөдөг

ff69b90ccfc286647cb9d778e96c04ca Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Хойд Солонгост Ким Ир Сенийг төрийн тэргүүнээ гэж үздэг. Хэдийгээр тэр 23 жилийн өмнө нас барсан ч түүнийг “мөнхийн Ерөнхийлөгч”-өө гэдэг. Энэ бол үхсэн хүний удирдлаган дор байдаг цорын ганц улс юм. Тус улсын иргэн бүр Ким Ир Сенд мөргөх ёстой. Айл болгон хамгийн хүндтэй газартаа Ким Ир Сен болон түүний хүү Ким Чен Ирийн хөргийг байрлуулах ёстой. Айлууд хоол идэхийнхээ өмнө эдгээр хөрөг рүү харж, “Энэхүү хоолыг хайрласанд баярлалаа, эцэг Ким Ир Сен” гэж хэлнэ. Харин нас барсан удирдагчийг хүндэтгээгүй тохиолдолд хатуу шийтгэл хүлээдэг байна.

Хүмүүс өлссөндөө өвс идэж байна

816379040d091310f87cc5a266464861 Хойд Солонгосын амьдралыг харуулсан ховор зургууд

Хойд Солонгосын хүнсний дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн бараг байдаггүй гэж дээр хэлсэн. Гэхдээ гол асуудал эндээ биш, тус улсын ихэнх иргэд хүнсээ ч авч чадахгүй ядуу аж төрдөг байна. Тиймээс хэт хаягдал, шувуу, харх, тэр ч бүү хэл энгийн өвс хүртэл иднэ. Төр засаг нь ч үүнийг муу муухай гэж олж харахгүй. Тэр ч бүү хэл ямар өвсийг хоолонд хэрэглэвэл хоргүй вэ, ямар хоол хийж болох вэ гэсэн жорын ном ч хүртэл гаргасан байдаг гэнэ.

Түлхүүр үг:

25 сэтгэгдэлтэй

  1. Эхлээд өөрсдийнхөө байгаа байдлаа харчих. Монголчууд бид аз жаргалтай амьдраад байгаа юмуу. Тэд өвсөө иднүү луувангаа иднүү хэнд хамаатай юм. Харин бид юу идээд, уугаад, юугаар амьсгалаад байгаа билээ. Өөрийнхөө дээрхийг харчихаад өрөөлийнхийг харъя л даа. Тэнэг суртал ухуулга хийхээ боль

    Хариулах
  2. ямарч улсаас ийм зураг авч болно.
    хурга хариулж, өвлийн хүйтэнд хурдан морь унаж буй хүүхдийн зургийг хаана авч болох вэ?

    Хариулах
  3. 202.55.191.99 чи муу мал улс орноо очиж очиж хойд солонгостой зүйрлээд чи өвс түүж иддэг гуйлагчин уу эсвэл ядарсан хүмүүсийг өвс түүж идэхэд зүгээр гээд байна уу амны билэггүй шээс минээ

    Хариулах
  4. Манай ард түмэн ядуу байгаа биз дээ та нар ийм амьдраагүй гээд харьцуулаад байгаа юм уу юу бичих юу үзүүлэхээ мэддэггүй сайт юм уу

    Хариулах
  5. Монгол дутхааргүй байгаа шүү дээ төв талбайгаас 3км яваад захийн гэр хороололру ороход архичидийн арми хүүхдээ тэвэрсэн согту эмэгтэйчүүд гээд энээс дутхааргүй зураг гарнада

    Хариулах
  6. Манай Улаанбаатарт 5000 айл тоггүй гээ л бод өөрсдийгөө хичээ тэр хойдууд чинь эх орончид хэний ч өмнөөс юу ч хэлж чаддаг хийж чаддаг манайд бол 76 л баяжина төрөөс төрсөн . . . . .. . . . .

    Хариулах
  7. Аль л болохгүйгий нь түүж авчихаад тэнэгтэх юм. Эд нэг хүнийг тахин шүтээд байгаагаас нийгэмд сайн сайхан зүйл байж л байгаа ш дээ

    Хариулах
  8. энэнээс дутахгүй байтугай энэнээс ч долоон дор зураг байгаа. амьдрах боломж өчнөөн байхад амьдарч чадахгүй архичин гаруудын арми байгаа. зорилго байхгүй зомби шиг болсон писичин залуучууд байгаа. хар нялхаараа харийн өвөө нарын дор хэвтэж хэдэн халтар цаас авдаг охидууд байгаа. харин эдний хажууд төрийн нэгдсэн бодлого байхгүй. эх орноо гэсэн сэтгэл байхгүй. амиа өргөх золиос байхгүй

    Хариулах
  9. ер нь хүнд ч хүнд дээ гэхэдээ тэд нар эх орноороо бахархаж түүнийхээ төлөө үхэхэд бэлэн байдаг юм энэ л тэдний онцлого манай залуучуудын хажууд бол шал оор шүү
    Одоо эдийн засгийн шинэчлэл хийхэд л 5 жилийн дотор суга өснө гол нь том орнууд тэгүүлэхгүй дарамтлаад байхаар эх орноо хамгаалах зэвсэг хийхээс арга алга өөр дэрээ яах байсан бол бодоод үз дээ. Зөнд нь орхичих юм бол хуучин Ливи улс шиг хөгжинө тэгвэл бас Кадафи шиг цааш нь харуулчих болов уу? кк кк

    Хариулах
  10. Өмдгүй байж өрөөлийг шоолоод хэрэггүй дээ Ямар ч байсан Ким овогт энэ залуу дэлхийг “сөхрүүлж” байна Манайхыг манай Удирдагчидийг “Гэлэн гуай гэх нь бүү хэл гөлөөг” гэх субьект дэлхийд олдохгүй Газрын баялгийг маань хуу цөлмөх гэж л гадаадын хулгайч нар манай тэнэгүүдэд цаасан малгай өмсөгдөг

    Хариулах
  11. ХОЙД СОЛНОГОС МОНГОЛЧУУДЫГ БАЙТУГАЙ БУСАД ОРНЫГ ДАГУУЛАХГҮЙ ХӨГЖИЛТЭЙ ОРОН
    ЯМАР САЙНДАА Л ЦӨМИЙН ЗЭВСГЭЭР АЙЛГААД БАЙХ ВЭ ДЭЭ

    МАНАЙХ ДЦС-4 ЗОГСОХОД БАРАГ Л СӨНӨЖ БАЙГАА БИЗ ДЭЭ

    Хариулах
  12. Танай сайт ийм юм хэрэглэчиддээ хүргэхээс ичихгүй байна уу Ийм л мэдлэгтэй түүнийхээ хэмжээгээр ажиладаг нөхдүүдийг халж хөөж явуулаач Энэ юмаа устгаач

    Хариулах
  13. Гадаадууд Монголын тухай баримтат кино зурагт нийтлэлүүдэд яг ийм зүйл тависан байдаг.Хаан ч байдаг амьдрал хөгжилтэй улсад захын дүүрэгтч харья гэвэл үүнээс ч долоон дор зүйл харж болно.Манайх нэг их гайхуулаад байх улс биш харин ХОЙД Солонгос улс төртөй төр нь ч дэлхий нийтэд өөрийгөө таниулж чадах улс төрчидтөй улс шүү.Хоёр гуравхан сая хүнийг байтугай хорь гучин сая хүнийг авч яваад байгаа төрийг юу гэж хэлэх юм бэ?

    Хариулах
  14. Соц нийгмийг одоо л бид нар, залуучууд юу ч мэдэхгүй нэг тэнэгийн хаанаас авсанийг мэдэхгүй зураг харчихаад хуцаж байх юм. Тэр үед муу нь муу л байсан байх гэхдээ хийх ажилтай, идэх хоолтой, өмсөх хувцастай, хүн чанартай, ахмадаа хүндэлдэг, үр хүүхдээ хайрладаг маргаашдаа санаа зоволтгүй сайхан амьдарч байсан юм шүү. 1990 онд харин арай зөв замаар явсан ийм байхгүй л байсан байх. Харин одоо бид эд нараас долоон дор амьдарч байгаагаа ер нь ойлгодог юм уу? нэг л их саагсан улсууд

    Хариулах
  15. Ard tumendee eh oronch uzel tolovshuuleh surtal uhuulga hiihiin buruu gej baih uu? Heree galuug duuraij holoo holdoov gegcheer hoid solongosiig muu haragduulah gej yaddag ulsuudiin ugeer ug hiij bolohgui shuu. Bidend ooriin gesen bodol bii.

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.