Энэ сарын 16-ны 16.00 цагийн орчимд Контенинтал зочид буудлын уулзвар дээр замын цагдаагийн алба хаагчийг мөргөсөн хэрэг гарсан. Энэ хэргийг хуулийн дагуу шалгаж байгаа талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ. Замын цагдаагийн алба хаагч Г.Б-г уулзвар дээр зохицуулалт хийж байхад “Ланд Круйзер 200” маркийн автомашин мөргөсөн байна. Цагдаагийн алба хаагч хэргийн дараа Гэмтэл согог судлалын үндэсний […]