ЦУОШГ-аас өнөө орой 20.00 цагаас эхлэн үргэлжилсэн нойтон цас хаялахыг анхааруулжээ. Иймд Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр дүүргүүдийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний газруудад, хот тохижилтын газрын удирдлагуудад шуурхай үүрэг өгчээ. Энэ талаар Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Тохижилт, Хог хаягдлын Удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Шөнөжин үргэлжлэх нойтон цаснаас үүдэж зам талбайн халтиргаа, гулгаа үүсэх эрсдэлтэй тул давс, бодисын хангамжийг […]