Өнөөдөр (2017.04.19) болсон Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Экспорт-Импорт банк хоорондын нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтийн гэрээг УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр боллоо. Нэг тэрбум ам.доллар хүртэл хэмжээний зээлийг БНХАУ олгох бөгөөд энэ зээлээр дэд бүтэц болон бусад салбарт төсөл хэрэгжүүлнэ. Зээлдэгч талын хүсэлт гаргаснаар зээлээр төслийн гэрээ тус […]