Улаанбаатар /МОНЦАМЭ/.“Хүртээмжтэй хөгжил хүрээлэн” ТББ-аас 2017 оны төсвийн тодотголд тусгасан зургаан төрлийн татвар нэмэх заалтыг эгүүлэн татах шаардлагыг өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад хүргүүлэв. Уг шаардлагад, “Засгийн газар төрийн байгууллагуудын зардлыг бууруулах алхам хийгээгүй хэрнээ нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, тэтгэврийн насыг нэмэх зэрэг арга хэмжээ авч байгаа нь иргэдийн амьдралд хүндээр нөлөөлөх буруу шийдэл […]