Өнөөдөр хуралдсан (2017.05.24) Засгийн газрын хуралдаанаар “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталлаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн Үндсэн чиглэлд тусган, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламжаас санхүүжүүлэх юм. Манай иргэдийн гадаадад ажиллаж, сурах, амьдралаа дээшлүүлэх хүсэл, шаардлага, хэрэгцээг гэмт этгээдүүд ашиглан жуулчлах, виз гаргаж өгөх, ажилд оруулах, гадаадын […]