ХААН Банкны Гүйцэтгэх захирлаар 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн Рэнцэнбатын Мөнхтуяа томилогдож, 2016 оноос хойш өнөөдрийг хүртэл амжилттай ажилласан Жон Белл захирлын халааг авлаа. Р. Мөнхтуяа нь банк санхүүгийн салбарт 26 жил тогтвортой, тууштай ажиллаж буй бөгөөд 2000-2005 онд ХААН Банканд ерөнхий нягтлан бодогч, 2005-2008 онд Санхүү хариуцсан дэд захирал, 2008-2010 онд ХААН […]