ХААН Банк Сангаас 2018 оноос эхлэн шинээр оюутан болж буй залууст оюутны амьдралд дасан зохицох, хичээлээс гадуур өөрийгөө хөгжүүлэх болон их хотын соёлтой боловсон иргэн болж төлөвшихөд нь дэмжих зорилготой RISE шинэ оюутны хөтөлбөрийг хэрэгжүүлж буй билээ. Энэхүү хөтөлбөрийн 2019-2020 хичээлийн жилийн нээлт нь 2019 оны 9-р сарын 15-нд зохион байгуулагдаж, 1000 оюутныг хамруулж чадсан. […]