ном.jpg

2017-04-18 16:09
НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-аас 1995 онд дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг “Дэлхийн номын өдөр” болгон зарласан билээ. Энэ өдөр дэлхийн 100 гаруй оронд зохиолч, хэвлэн нийтлэгчдэд хүндэтгэл үзүүлэх, ном уншихын ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулж иржээ.  “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Улсын Их Хурлын Тамгын газрын номын сангаас санаачлан […]

чех-уих.jpg

2017-04-18 16:02
Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд нар өнөөдөр (2017.04.18) манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Д.Сарангэрэл, […]

Энхболд-2.jpg

2017-04-18 15:58
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.18) Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт өргөн мэдүүлэв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх хэсэгт иргэн эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн […]

УИХ1.jpg

2017-04-18 15:55
УИХ-ын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.04.18) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт Прокурорын тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ. 1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн Улсын Их Хурлаас 1993 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Прокурорын байгууллагын тухай хуулийг батлан гаргажээ. Эрх зүйн тогтолцооны […]

УИХ-6.jpg

2017-04-18 15:52
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга зохион байгуулах Зөвлөлдөх зөвлөл, уг ажлын зохион байгуулахад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр байгуулагдсан Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсэг, Улсын Их Хурлын Тамгын газраас анхдугаар зөвлөлдөх санал асуулгын талаар өнөөдөр (2017.04.18) хэвлэл мэдээллийнхэнд дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Энэ үйл ажиллагаанд Улсын Их […]

УИХ-5.jpg

2017-04-17 17:27
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Чех Улсын парламентын төлөөлөгчдийн танхимын Өргөдлийн байнгын хорооны дарга, парламент дахь Монгол, Чехийн найрамдлын бүлгийн дарга Зузка Бебарова-Руйброва тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2017.04.17) хүлээн авч уулзлаа. Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагаа олон жилийн түүхтэй, найрсаг харилцааны уламжлалт хөрс суурин дээр эдийн засаг, худалдаа, бизнес, […]

намын-бүлэг.jpg

2017-04-17 09:53
Өнөөдөр (2017.04.17)  УИХ дахь намын бүлгүүд хуралдана. УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болно. Харин АН-ын бүлэг “Их Эзэн Чингис хаан” танхимд  хуралдана. Мөн  хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгүүд хуралдах хуваарьтай байна. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН: Зөвлөлдөх зөвлөлийн хурал 09.00 цагаас “В” танхимд; Зөрчлийн тухай болон холбогдох бусад хуулийн […]

чуулган.jpg

2017-04-14 16:25
УИХ-ын чуулганы өнөөдрийн (2017.04.14) хуралдаан 15.43 цагт эхэлж  хот суурин газрын төлөвлөлт, гэр хорооллын дахин төлөвлөлтийн талаар хэлэлцэж эхэллээ. Хэлэлцүүлэгтэй холбогдуулан үг хэлэх гишүүн байсангүй.  

чуулган.jpg

2017-04-14 11:36
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр (2017.04.14) өдрийн 15.00 цагт эхэлнэ.  Хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хийнэ. Үүний дараа зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн […]

УИХ-4.jpg

2017-04-14 10:26
Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа. Төсвийн төсөлтэй хамт өргөн баригдсан төслүүдийг […]