Чингис хаан дээд сургуулийн эрдэмтэн, судлаачдын баг Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутгаас Монголын түүхэнд чухал ач холбогдолтой, одоогоос 1930 орчим жилийн тэртээх ховор олдворыг илрүүлж, ханз үсээр бичсэн эртний бичээсийг тайлж уншжээ. Түүхийн дурсгалын талаар өчигдөр “Үндэсний мэдээллийн төв”-д хурал хийж, олон нийтэд анх удаа зарласан юм. Энэ үеэр Чингис хаан дээд сургуулийн багш, түүхлээч, […]