Хотын даргаар ахлуулсан ажлын хэсгийнхэн 43 жилийн түүхтэй “Эрдмийн өргөө-58” дугаар сургуульд зочилж, үйл ажиллагаатай нь танилцсан. Дүүргийн тэргүүний цогцолбор сургууль нь хичээлийн гурван байртай аж. Нэгдүгээр байр 1986 онд, хоёрдугаар байр 2001 онд Японы “Өвсний үндэс” төслөөр, гуравдугаар байр нийслэлийн хөрөнгө оруулалтаар 2015 онд тус тус ашиглалтад орсон байна. Сургуульд дүүргийн 15, 16, 17-р […]