Улаанбаатар хотод 2016-2017 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 225 сургуульд 233,545 сурагч суралцаж байна. Энэ хичээлийн жилд бага боловсролыг 19,127, суурь боловсролыг 14,182, бүрэн дунд боловсролыг 15,062 сурагч дүүргэжээ. Нийслэлийн хэмжээнд нийт 48,371 суралцагч төгсөж байгаа юм. “Боловсролын тухай хууль”, Боловсрол соёл, Шинжлэх Ухааны сайдын 2008 оны “Төгсөлтийн арга хэмжээг зохион байгуулах тухай” […]