УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдрийн (2017.05.29) хуралдаанаараа УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны 2012-2016 оны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг хэлэлцсэн байна. Энэ талаар УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, УИХ-ын гишүүн З.Нарантуяа нар мэдээлэл хийв. Тус бүлэг Монголбанкинд шалгалт хийсэн Ажлын хэсэг дүгнэлтэндээ Монголбанкны бодлогыг арилжааны банкны үйл ажиллагаатай ижил төстэйгөөр тайлбарласан. […]