Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын албан хаагчид энэ сарын 10-нд “Минжтэй танилцъя” арга хэмжээ зохион байгууллаа. Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны нутагт үйл ажиллагаа явуулж буй Минж нутагшуулах, үржүүлэх төслийн үйл ажиллагаатай албан хаагчид танилцаж, хоёр байгууллага хамтран ажиллах талаар санал солилцлоо. Минж нутагшуулах, үржүүлэх төслийн цахим хуудас хөгжүүлэлт, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг НМТГ үзүүлэн ажиллаж байна. […]