.jpg
updown2017-06-06 10:511min0
Монголоос анх удаа  сүмо бөхийн  оякатагаар Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг томилжээ. Энэ сарын 1-нд Японы сүмо бөхийн холбооны ТУЗ хуралдаж, “Томозүна” дэвжээний эзэн болгохоор шийдвэрлэсэн байна.  Дэвжээний эзэн Томозүна ояката  энэ сарын 12-нд 65 нас хүрч тэтгэвэртээ гарах болсон бөгөөд түүний  албыг Кёкүтэнхо Н.Цэвэгням үргэлжлүүлэхээр болсон аж. Кёкүтэнхо  Н.Цэвэгням  11 дэх Томозүна ояката болж байгаа юм байна.