001-1.jpg
updown2017-03-03 08:591min0
Өчигдөр (2017.03.02) Сэлэнгэ аймгийн Мандал сумаас (Зүүнхараа) зүүн тийш 6 км газарт газар хөдлөлт болсон талаар Одон орон, Геофизикийн хүрээлэн мэдээллээ. Өглөөний 08 цаг 07 минут 31 секундэд болсон газар хөдлөлт 4.1 магнитуд хүчтэй байсан гэж эх сурвалж тэмдэглэжээ. Газар хөдлөлтийн төв өргөрөг 48.81, уртраг 106.59 аж.