-Гадаадад эмчлүүлэх шаардлагатай өвчний жагсаалтаас бид дахин хоёр өвчнийг хасах боломж бүрдээд байна- Жил бүрийн наймдугаар сарын хоёрдахь долоо хоногт Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр” тохиодог билээ. Энэ өдрийг угтан Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах их үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө дайчлан ажиллаж яваа нэгэн “их айл” ын ололт амжилт, бүтээн байгуулалтыг сонирхсон юм. П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, Анагаах ухааны доктор, Зөвлөх зэргийн эмч Ц.Төмөр-Очиртой ярилцлаа. –Юуны өмнө баярын мэнд хүргэе. Маргааш “Эрүүл мэндийн салбарын ажилтны өдөр”-тохионо. Эрүүл мэндийн байгууллагуудын хувьд, энэ өдөр хийсэн, бүтээснээ дүгнээд, сайн ажилласнаа шагнаж урамшуулдаг онцгой өдөр байдаг? -Баярлалаа. Улсын III төв эмнэлгийн нэрийн өмнөөс болон хувиасаа эрүүл мэндийн салбарын ажилтан, ажиллагсадын өдрийн баярын мэндийг эх орны өнцөг булан бүрт, ард, иргэдийнхээ […]