Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид өнгөрсөн оны гуравдугаар сарын 30-нд Замын-Үүд дэх гаалийн газарт гэнэтийн шалгалт хийж, хахууль авсан байцаагчдыг үйлдэл дээр нь илрүүлж эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Дээрх хэрэгт 36 хүн холбогдоод байгаа юм. Тэгвэл тэднийг шүүх хурал ирэх даваа гарагт буюу энэ сарын 15-нд Баянгол дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхээр дэнслэгдэх гэж байна. Ямартай […]