Завхан аймгийн Ургамал сум, , Баян-Улаан багийн “Хүнгүйн гол” –ын нутагт өчигдөр орой 18:14 цагийн орчимд 3.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ. Холбогдох албаны хүмүүсийн мэдээлснээр газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, хохирол учраагүй байна.