Английн “ВВС” телевизээс зохион байгуулдаг “Cardiff Singer of the World” олон улсын дуурийн дуулаачдын наадам Уэльсийн нийслэл Кардифф хотноо болж Монголын алдарт дуучин Ганбаатарын Ариунбаатар тэргүүллээ. Тэрээр дэлхийн сор болсон шилдэг дуучид авьяас билиг, хүч чадлаа сорьдог романсын төрөлд төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын аялгуу, Монголын дууны шүлгийн нэрт мастер, алдарт яруу найрагч, соёлын гавьяат […]