Замоскворецкийн шүүх хээл хахуулийн хэргээр баривчлагдсан Алексей Улюкаевын хэргийг шүүж, түүний гэрийн хориог ирэх жилийн нэгдүгээр сар хүртэл сунгалаа. Оросын Эдийн засгийн хөгжлийн сайд асаныг шүүх хуралд Шүүхийн шийдвэр биелүүлэх албаны машинаар авчирчээ. Шүүхийн урьдчилсан хуралдаан хаалттай явагдсан байна. Шүүх хурлын өмнө Алексей Улюкаев өөрийгөө буруутай гэж үзэхгүй байгаагаа мэдэгдэн сэтгүүлчдийн асуултад “Үгүй ээ, мэдээж үгүй” хэмээн […]