2969fddf0ead9f8e76cbcd8185ac520ff2b46492.jpg

2024-01-10 15:56
Гадаад худалдааны 2023 оны урьдчилсан гүйцэтгэлийг экспортын 665,273, импортын 309,431 гаалийн мэдүүлэг болон бусад эх сурвалжийг үндэслэн Гаалийн Ерөнхий Газар(ГЕГ) гаргаснаа танилцууллаа. 2023 оны урьдчилсан гүйцэтгэлд Монгол улс дэлхийн 160 оронтой худалдаа хийж гадаад худалдааны нийт бараа эргэлт 24.4 тэрбум ам.доллар болж 2022 оны мөн үеэс 3.2 тэрбум ам.доллар буюу 15 хувиар өсжээ. Экспортын дүн импортын дүнгээс 5.9 тэрбум ам.доллароор […]

hb3nw.jpg

2024-01-10 15:54
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын тухай” хуулийн төслийн талаар Ардчилсан Нам(АН)-ын Улс Төрийн Зөвлөлийн гишүүд байр сууриа илэрхийллээ. АН-ын дэд дарга П.Галиндэв: 2023 оны зургаадугаар сарын 23-ны өдөр Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл өргөн баригдсан. Энэ хууль нь хөрөнгө оруулалтыг татах бус гадаадын иргэдийг Монголд суурьшуулах зорилготой. Тухайн үед наадам байсан учраас иргэд […]

1704787112659cfca8cd69d.jpg

2024-01-10 15:51
Амьсгалын цочмог хүнд халдварын үед буюу томуу болон томуу төст өвчний идэвхжилтийн үед бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг юм. Энэ талаар хүүхдийн зөвлөх эмч, Анагаах Ухааны доктор Ш.Энхтөр зөвлөмж хүргэлээ. Тэрбээр “Ханиад томууны дэгдэлтийн үеэр бага насны хүүхэд өндөр халуурах нь тус өвчний ерөнхий шинж тэмдэг юм. Халуун буулгах олон […]

igf34u_BTMRjorOSvQ9ivhPJh7h_x974.jpg

2024-01-10 15:49
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Швейцарын Давос хотноо энэ сарын 15-19-нд болох Дэлхийн Эдийн Засгийн Чуулган(ДЭЗЧ)-д оролцоно. Тэрбээр тус чуулганд оролцох үеэрээ Швейцарын Холбооны Улс, Бүгд Найрамдах Армен, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхийлөгчид тус тус бараалхаж, Бүгд Найрамдах Солонгос Улс, Тайланд Улсын Ерөнхий сайдтай уулзаж хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны талаар ярилцана. Мөн олон улсын […]

169398072664f81836ab3d8-1.jpg

2024-01-10 15:48
Хотын дарга Х.Нямбаатар Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийн сэтгүүлчидтэй өчигдөр уулзаж, метро болон бусад томоохон төслүүдийн талаар мэдээлэл өгөв. Уулзалтаар яригдсан сэдвүүдийг тоймлон хүргэе. МЕТРОНЫ ТӨСӨЛД УЛААНБААТАР ХОТ САНХҮҮЖИЛТЭЭ ГАРГАЖ, НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРЭЭР 1.3 ТЭРБУМ АМ.ДОЛЛАРТ БАГТААЖ БАРИНА Метроны анхны санаа, ажил 1980-аад оны дундуур Улаанбаатарт тавигдсан. 1983 онд тухайн үеийн Зөвлөлтийн эрдэмтэд Улаанбаатар хотын төвд таван […]

t1grzv_87aebb8cbfd301763b5ad18c2f6d006c_x974.jpg

2024-01-10 15:46
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт “Иргэний шилжилт хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдрөөс сэргээнэ” гэж заасан байдаг. Хуулийн дагуу иргэний засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг 2024 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн сонгуулийн санал авах өдөр буюу зургаадугаар сарын […]

Screenshot-2024-01-10-154440.png

2024-01-10 15:45
Цэр ховхлох, шингэлэх эм бэлдмэлийн зохистой хэрэглээний талаар Хүүхдийн зөвлөх эмч, анагаах ухааны доктор Ш.Энхтөрийн зөвлөгөөг хүргэж байна. Тэрбээр хэлэхдээ “Амьсгал дамжуулах зам нь салаалж, мөчирлөсөн мод шиг олон хоолой, гуурсанцраас бүрддэг. Амьсгалын цочмог, хүнд халдварын улмаас энэ зам үрэвсэж цэр салст их хэмжээгээр хуримтлагддаг. Хуримтлагдсан цэр салст нь агаарын сэлгэцэлд нөлөөлдөг учраас бага насны хүүхэд хүчилтөрөгчийн дуталд орох эрсдэл үүсдэг. […]

unnamed.jpg

2024-01-10 15:40
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-нд Баян-Өлгий, Ховд аймгийн зарим сумын нутгаар тухайн өдрийн хамгийн их агаарын температурын үнэмлэхүй их утга эвдэгдэн дулаарсан өдөр болжээ. Тодруулбал Баян-Өлгий аймгийн Өлгий сум +2 градус, Булган сум -2 градус, Ногооннуур сум +1 градус, Дэлүүн сум -2 градус байв. Ховд аймгийн Жаргалант сум +5 градус, Зэрэг сум -3 градус, Мөст […]

ztransqf4143.jpg

2024-01-10 15:38
Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлгийг нэгдүгээр сарын 15-ны 12:00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар товложээ. Хуульд оруулах өөрчлөлтүүд нь гэрлэх, гэрлэлт дуусгавар болох, гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх, үүрэг, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэжээн тэтгэх, асран хамгаалах, харгалзан дэмжих, хүүхэд үрчлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах аж. Төслийн заалтуудаас […]