НӨАТа.jpeg

2024-01-02 12:47
Нэмэгдсэн Өртгийн Албан Татварын / НӨАТ/ 2023 оны IV улирлын төлбөрийн баримтыг 2024 оны нэгдүгээр сарын 8-ны 23:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн буцаан олголтын урамшууллаа авахыг Татварын Ерөнхий Газраас санууллаа. Тодруулбал 2023 оны 10, 11, 12 дугаар сард худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа ebarimt системд бүртгүүлэх юм. Төлбөрийн баримтаар сугалаанд оролцож амжаагүй ч буцаан олголтоо авах боломжтойг ТЕГ тодотгов. […]

сурагчид-580x365.jpg

2024-01-02 12:47
Бага боловсролын математик судлагдахууны нийт 752 ээлжит хичээлийн цахим контент MEDLE-д байршсан байна. Тодруулбал Нэгдүгээр ангийн математикийн 112 ээлжит хичээл Хоёрдугаар ангийн математикийн 160 ээлжит хичээл Гуравдугаар ангийн математикийн 160 ээлжит хичээл Дөрөвдүгээр ангийн математикийн 160 ээлжит хичээл Тавдугаар ангийн математикийн 160 ээлжит хичээлийн цахим контентыг тус тус байршуулжээ. MEDLE цахим сургуулийн онцлог нь хүүхэд хаана амьдарч, сурч […]

abe6977ffd36efb259c009798bbf2ced-1280x960.jpg

2024-01-02 12:27
Өнгөрсөн шөнө S’Outlets дэлгүүрийн гадна талбайд чингэлэг шатсан байна. Тодруулбал Онцгой Байдлын Ерөнхий Газар /ОБЕГ/-т Сүхбаатар дүүрэг нэгдүгээр хороо, Нарны замын 45 дугаар байр Чингэлэг шатаж байна гэсэн дуудлага нэгдүгээр сарын 2-ны 01:53 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 40 тонны багтаамжтай чингэлэг […]

download-23.jpg

2024-01-02 12:20
Прокурорын байгууллага өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-28-нд 292 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал: Нийслэлийн прокурорын газраас Гаалийн ерөнхий газрын дэргэдэх Гаалийн төв лабораторийн гаалийн улсын байцаагч Ж.С нь Монгол Улсын хилээр экспортолж буй барааны ангиллын кодыг тодорхойлох шинжилгээг хурдан хугацаанд хийсний хариуд бусдаас хахууль авсан […]