Он гарсаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчид мөс цөмөрсөн 24 удаагийн дуудлагаар ажиллаж, 14 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллалаа. Мөн Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр тавдугаар сарын 2-ны өдрийн байдлаар Тэрэлж, Сөгнөгөр, Хэрлэн, Чулуут, Суман, Буянт, Богд, Чигэстэй, Завхан, Хожуул, Цагаантуруут, Хархираа, Чигж зэрэг голууд 20-75 см, томоохон нуурууд 40-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөс […]