2021-07-08 13:10
Эрүүл мэндийн яамнаас 12-17 насны хүүхдийг Pfizer вакцинаар дархлаажуулах ажлыг түр зогсоож байгааг мэдэгдээд байна. Учир нь Эрүүл мэндийн байгууллагаас 12-15 насны 205,815, 16-17 насны 84,253 хүүхдийг вакцинд хамруулах төлөвлөгөөг гаргасан байна. Богино хугацаанд 12-15 насны 96,511, 16-17 насны 54,034 хүүхэд вакцины нэгдүгээр тунд хамрагджээ. Өөрөөр хэлбэл, 150,000 орчим хүүхэд вакцины нэгдүгээр тунд маш богино хугацаанд хамрагдсан байгаа юм. […]