2021-05-01 11:19
Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ЭМЯ-ны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр танилцууллаа. Дөрөвдүгээр сарын 31-ны 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш сүүлийн 24 цагт нийт 13,553 хүнээс лабораторид шинжилгээ хийсэн байна. Үүнээс 1,306 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Монгол Улсын нийт батлагдсан тохиолдол 37,285 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлыг танилцуулбал, Батлагдсан тохиолдлын 1,187 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн байна. Орон нутагт нийт 116 тохиолдол батлагдлаа. Эмнэлгээс шалтгаалах гурав тохиолдол бүртгэгджээ. Сүүлийн 24 цагт таван хүн […]






