Өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна2021-03-09 08:21Нийслэлийн хэмжээнд өнөөдөр дараах цэгүүдэд коронавирусийн халдвар илрүүлэх PCR шинжилгээг авна. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагт ажиллана. Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэсДэлгэрэнгүй
Шинжилгээний цаг аваагүй иргэд дараалалд зогсон, ачаалал үүсгэж байна2021-03-09 07:56Баянзүрх дүүргийн 48 дугаар сургууль дээрх шинжилгээний цэгт цаг аваагүй иргэд очин, цагдаа нарын тавьсан шаардлагыг биелүүлээгүйгээс иргэд, цагдаа нарын хооронд бага зэрэг үл ойлголцол үүссэн байна. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Д.Тамираас энэ талаар тодруулахад “Шинжилгээ өгөхөөр дараалалд зогсож байгаа иргэдийн цагийг цагдаагийн алба хаагч нар шалгаж байгаа юм. Гэтэл цаг аваагүй иргэд […]Дэлгэрэнгүй
УДЭТ: Жүжгийн тасалбар захиалсан бол буцаах боломжтой2021-03-09 07:43“Анна Каренина” жүжиг үзсэн 54 хүнээс халдвар илэрч, 900 гаруй хүн хавьтагч болоод байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор УДЭТ-аас үзэгчдэд ил захидал илгээлээ. Тус ил захидалд: “Домогт Бөмбөгөр ногоон театрын Алтан үеийн аварга жүжигчид, найруулагчдын та бидэнд өвлүүлж өгсөн УДЭТ-ын түүхт 90 жилийн ой өнөө жил тохиож байгаа билээ. Театр үзэгчгүй бол юу ч биш, хоосон […]Дэлгэрэнгүй
Хотын дарга 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай танилцлаа2021-03-09 07:26Өнөөдөр хэдий амралтын өдөр ч гэлээ нийслэлийн хэмжээнд шинжилгээ авах 14 цэг ажиллаж байна. Тэдгээрийн нэг болох Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэгийн үйл ажиллагаатай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар танилцаж, тэнд ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд баяр хүргэж, хүндэтгэл үзүүлэн, гарын бэлэг гардууллаа. 20 дугаар сургуулийн шинжилгээ авах цэг өнөөдрийн хувьд […]Дэлгэрэнгүй
Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна2021-03-09 07:13Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ойрын хоногуудад ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан байна. 2021 оны 03 дугаар сарын 08-ны 20 цагаас 03 дугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи: Нутгийн баруун хагаст […]Дэлгэрэнгүй
Маргаашаас өдөрт 15-20 мянган хүнийг дархлаажуулна2021-03-08 19:30Улсын онцгой комисс 2021 оны 03 дугаар сарын 08-ны өдөр хуралдаж коронавируст халдварын нөхцөл байдал, вакцинжуулалтын явц болон бусад асуудлыг хэлэлцэв. Хэдийгээр халдварын тоо нэмэгдэж байгаа ч иргэдийн амьдрал, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг аль болох хэвийн үргэлжлүүлэхийг зорьж байна. Иймээс нийтийг хамарсан хөл хорио тогтоохгүй, шаардлагатай бол тухайн газарт хэсэгчилсэн байдлаар зохицуулна гэдгийг […]Дэлгэрэнгүй
“Ариг” банкны асуудалд нөлөө бүхий албан тушаалтан, шүүгчид оролцож, авлига авсан байж болзошгүй2021-03-08 18:01Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 401-р хорих анги дээрээс мэдээлэл хийх үедээ “Ариг” банктай холбоотой асуудал дээр шүүгчид авилга авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа талаар мэдэгдсэн юм. Тэрбээр “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Өмгөөлөгч хүн шүүхэд нөлөөлөх боломжгүй. Гэхдээ нөлөөлсөн нь урьдчилсан байдлаар тогтоогдсон нөхцөл байдал үүсчхээд байгаа юм. Энэ зүгээр нэг хүмүүс цугласан архидалт байгаагүй. Үүний […]Дэлгэрэнгүй
С.Амарсайхан: Хөл хорио тогтоохгүй, вакцинжуулалтыг эрчимжүүлнэ2021-03-08 17:25Шадар сайд С.Амарсайхан “Хөл хорио тогтоохгүй байхаар шийдвэрлэсэн. Маргаашаас вакцинжуулалтын ажил маргаашаас эрчимжинэ. Нийт 85 цэгт өдөрт 16,000-20,000 иргэнийг вакцинжуулах ажил хийгдэх юм. Хоёр сарын хугацаанд буюу гурав болон дөрөвдүгээр сард нийслэлийн насанд хүрсэн иргэдийг бүгдийг нь дархлаажуулж дуусгана” хэмээн хэллээ.Дэлгэрэнгүй
Архангай аймагт халдвар авсан иргэний ойрын хавьтлуудын шинжилгээ СӨРӨГ гарлаа2021-03-08 17:12Архангай аймгийн Чулуут суманд Улаанбаатар хотоос ирсэн КОВИД-19 халдвартай нэг тохиолдлын нэн ойрын хавьтлын иргэдийн шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа. Гэвч давтан шинжилгээгээр эерэг гарах тохиолдол цөөнгүй гарч байгаа тул цаашид ойрын хавьтлын иргэд болон нэмж шинжилгээнд хамрагдах нэг, хоёрдугаар хавьтлын иргэдийн шинжилгээг дахин давтан хийж байна гэж Архангай аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Одоогийн байдлаар Чулуут сумын […]Дэлгэрэнгүй
Баянгол дүүрэгт шинээр таван обьектыг хамгаалалтад авлаа2021-03-08 16:02Баянгол дүүрэгт шинээр 5 обьектыг өнөөдөр хамгаалалтад авсан тухай тус дүүргийн Шуурхай штаб мэдээлэв. Тухайлбал, 3-р хороо 35/а байр, 4-р хороо СОТ 3 байр, 6-р хороо 22 дугаар байр, 11-р хороо 43/а байр, 25-р хороо 103 байрыг хамгаалалтад авчээ. Дүүргийн хэмжээнд өнөөдрийн байдлаар нийт 7 обьект хамгаалалтад байна. 2021 оны гуравдугаар сарын 4-ний өдөр 6-р […]Дэлгэрэнгүй