2020-08-30 22:07
Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Нурсултан-Улаанбаатар чиглэлд үйлдсэн тусгай үүргийн нислэг ээр өнөөдөр 20:50 цагт 264 иргэн эх орондоо ирлээ. Иргэдийг ХӨСҮТ, ЦТЭ, “Альфа”, “Хабу”, “Ивээлэн” зочид буудлууд болон “Багабаян” амралтын газарт тусгаарлана гэж Улсынн онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ. Л.Баяр






