84480513_3732570986783726_519001103564537856_n.jpg

2020-02-14 19:23
Коронавирусын (COVID-19) харанга дэлдсэн цагаас хойш орон даяар амны хаалтны хомсдол үүсээд байгаад санаа зовсон иргэд, ААН гадаадад амьдарч буй хувь хүмүүс амны хаалт хандивласаар байна. Тэдгээрийг ЭМЯ нэгдсэн зохион байгуулалттайгаар хүлээн авч тухай бүрт нь хэрэгцээтэй эрүүл мэндийн байгуулагуудад хүргүүлэн ажиллаж байна. Тухайлбал Польш Улсад суугаа монгол иргэд, эмч нар болон “Мөнхийн тун”, Нахиа […]

atg-3.jpg

2020-02-14 18:50
АТГ-аас Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татан, түүний хаана байгааг тогтоолгохоор Интерполд хандсан байна. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг төрийн тэргүүнээр сонгогдож ажиллаж байх хугацаандаа Ерөнхийлөгчийн тухай хууль болон бусад хуулийг зөрчиж Худалдаа хөгжлийн банк, түүний охин компаниудад давуу байдал олгосон үйлдэлд нь […]

febda6_open-uri20200214-28660-17hzfwj_x974-1024x712.jpg

2020-02-14 17:30
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай” зарлиг гаргалаа. Зарлигт “Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Зандаахүүгийн Энхболдын өөрийнх нь хүсэлтийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлж, Өлзийхүүгийн Шижирийг мөн өдрөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын албан тушаалд томилсугай” гэжээ. Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба

527-13528008004YuanEmperorAlbumGenghisPortrait.jpg

2020-02-14 17:06
Хүн төрөлхтний хоёр дахь мянганы хөгжлийн үйл явцад онцгой хувь нэмэр оруулсан цөөн хүмүүний нэг Чингис хаанаар нэрлэсэн музей байгуулах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоол 2019 онд гарсны дагуу Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тус музейн үзэл баримтлалыг баталлаа. Монголын хаад язгууртны түүхийг танин мэдүүлэх музейг байгуулах нь үндэсний үзлийг сэргээж, эв нэгдлийг бэхжүүлэх, […]

1562129820_skolai.jpg

2020-02-14 16:39
Суралцагч нартаа илүү сонирхолтой байлгах үүднээс ирэх долоо хоногийн теле хичээлийг ИНТЕГРАЦ хэлбэрээр явуулна. Интеграц хичээл гэдэг нь, дээд, доод ангийн адил хичээлтэй нь залгамж холбоотойгоор заах, эсвэл тухайн ангийн бусад хичээлийн агуулгатай уялдуулан холбож заах арга зүй юм. /Тухайн агуулгыг хэд хэдэн багш хамтарч заана/ Интеграц хичээл нь суралцагчийн идэвхийг өрнүүлж, сурах арга барил […]

31329489.altvi6oxk5.W665.jpg

2020-02-14 16:13
Говь-Алтай аймгийн нутагт орших “Ээвийн гол”-ын мөсөнд шатахуун тээвэрлэж явсан автомашин цөмөрчээ. Тодруулбал, тус аймгийн Шарга сумын “Ээвийн гарам” гэдэг газар Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд иргэн Ж-ийн жолоодож явсан автомашин 16 тонн шатахуун тээвэрлэж явсан ачааны автомашин “Ээвийн гол”-ын мөсөнд цөмөрчээ. Энэ тухай дуудлагыг өчигдөр 09:20 цагт Онцгой байдлын газар хүлээн авсан байна. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, […]

8888.jpg

2020-02-14 15:55
Зарим аймагт өвөлжилт хүндэрсэнтэй холбогдуулан Булган, Хөвсгөл, Завхан, Увс аймгуудын нөхцөл байдалтай газар дээр нь танилцах, орон нутагт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, цагийн байдалд үнэлэлт, дүгнэлт өгөх үүрэг бүхий Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян нараар ахлуулсан Шуурхай бүлэг орон нутагт ажиллаж байна. […]

https___s3-ap-northeast-1.amazonaws.com_psh-ex-ftnikkei-3937bb4_images_2_9_8_6_24736892-2-eng-GB_Cropped-1580482136タイ新型肺炎■チャイナタウン20200131234609973_Data-1024x576.jpg

2020-02-14 15:37
Дэлхийн хүн амын дор хаяж гуравны нэгд нь шинэ коронавирусээр халдварлах аюул нүүрлэж болзошгүйг АНУ-ын Флорида муж улсын Их сургуулийн дэргэдэх Халдварт өвчний статистикийн төвийн дарга, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэргэдэх шинжээч Айра Лонжини анхааруулжээ. Хорио цээр нь вирусний тархалтыг зөвхөн удаашруулах боловч зогсоож чадахгүй гэдгийг Лонжини тэмдэглэн хэлсэн байна. Учир нь уг вирус ийм […]

solir.jpeg

2020-02-14 15:31
Өөрийн гэсэн дагуултай, ер бусын солир нэгдүгээр сарын сүүлчээр дэлхийн хажуугаар 4.3 сая км-ын зайтай өнгөрсөн тухай “Space.com” цахим хуудас мэдээлэв. Шинжлэх ухаанд урьд өмнө мэдэгдээгүй тэнгэрийн уг биетийг нэгдүгээр сарын 27-нд Хавай муж улсын Мауна-Кеа одон орны ажиглалтын газрын дурангаар илрүүлсэн байна. “2020 BX12” гэж нэрлэсэн солир Нарыг 2.02 жилийн хугацаанд бүтэн тойрдог болохыг […]

79236746_588365505037861_3680334111320309760_n.jpg

2020-02-14 15:22
Шинэ коронавирусийн халдварын талаар цахим орчинд худал ташаа мэдээлэл тараах тохиолдол гарсаар байна. ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Шинэ коронавирус буюу Covid-19 халдварын талаар хуурамч мэдээлэл тараасан 20 гаруй хэргийг илрүүлж, шалгаж байгаа гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгсөн” гэлээ. Засгийн газрын 63 дугаар тогтоолд шинэ коронавирусийн халдвартай холбоотой худал ташаа мэдээ, […]