Untitled-35.jpg

2019-10-17 15:41
Паралимпын хүрэл медальт, дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилт эзэмшигч, Гавьяат тамирчин Э.Содномпилжээгийн бэлтгэл сургуулилалтын болон бусад зардлыг Японы Фүжи хот хариуцахаар болжээ. Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны удирдлага Японы Фүжи хотын захирагч Конагай Ёшимаса, дэд захирагч Морита Масафүми тус хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ичижёо Ёшихиро нартай уулзаж, хамтарч ажиллахаар болсон байна. Уулзалтын үеэр энэ тухай […]

10-13.jpg

2019-10-17 15:33
Социологичид өнөөг хүртэл “урсгал” хэмээх үгийг тодорхойлж чадаагүй л байна. Зарим нь түүнийг өргөн олонд хүлээн зөвшөөрөгдөөгүй шашны бүлэг гэж тодорхойлдог бол зарим нь ямар нэгэн харизмтай удирдагчийн удирдлаган дор хүмүүсийг нэгтгэсэн идеологи нэгдэл гэж ярьдаг. Юутай ч заримдаа “шашны урсгал” гэдэг үг бидэнд “үхэл” гэдэгтэй ойрхон сонсогдох нь бий. Энэ удаад бид дэлхий дахинаа […]

Untitled-33.jpg

2019-10-17 15:12
Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2019.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Энэ оны аравдугаар сарын 16-ны өдөр цагдаагийн алба хаагч ил задгай талбайд бие зассан бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдсан. Уг бичлэг тавигдсан даруйд бид тухайн алба хаагчийг олж тогтоосон. Тухайн алба хаагч ажлын бус цагаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ […]

Untitled-30-1.jpg

2019-10-17 15:02
Онцгой байдлын ерөнхий газар, БСШУСЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын газар, Нийслэлийн Боловсролын газар болон “Дэлхийн Зөн-Монгол” ОУБ, МУЗН-тэй хамтран зохион байгуулж байгаа “Өсвөрийн аврагч-2019” улсын аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатарын талбайд эхэллээ. Тэмцээний нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын Хууль, эрхзүй хамтын […]

9-12.jpg

2019-10-17 14:48
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай хуулийн төсөл, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийг дагалдуулан өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэн шийдвэрлэж өгөхийг хүсэв. Үүнтэй холбогдуулан УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн […]

8-12.jpg

2019-10-17 13:37
Орчин үеийн ажлын байрны чиг хандлага 180 градус өөрчлөгдөж, оффисын барилгуудын өнцөг булан бүрт шинэчлэл, инноваци шингэж байна. Ажлын орчин, технологи, дэд бүтэц болон менежмент, арга барил, дотоод соёлоор нь тухайн байгууллагыг дүгнэж болно. Ямар байгууллагад цаг хугацаагаа өнгөрүүлж буйгаар нь хувь хүнийг ч дүгнэх боломжтой. Ахлах курсийн оюутнуудын хувьд карьер төлөвлөлтийн нэг чухал алхам […]

Untitled-23.jpg

2019-10-17 13:29
Ам.доллартай харьцах төгрөгийн ханш нэг өдрийн дотор гурван төгрөгөөр нэмэгджээ. Тодруулбал, Монголбанкны албан ханшаар өчигдөр нэг ам.доллар 2,671.6 төгрөг байсан бол өнөөдөр 2,674.62 төгрөгт хүрчээ. Валют арилжааны “Найман шарга” төв дээр нэг ам.долларыг 2,680 төгрөгөөр авч 2,685 төгрөгөөр худалдаалж байна. Харин өчигдөр тус арилжааны төв дээр доллар авах ханш 2,676, зарах ханш нь 2,678 байв. […]

Untitled-22.jpg

2019-10-17 13:16
Гадаадын иргэн, харьяатын газраас өнөөдөр мэдээлэл хийж, Монгол Улсын харьяатаас татгалзсан болон харьяатаа эргэн сэргээлгэсэн тухай тоон мэдээллийг танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар сүүлийн гурван жилийн хугацаанд гадаадын 26 иргэн манай улсын харьяат болжээ. Тэдний найм нь ОХУ-ын, долоо нь БНХАУ-ын иргэн байв. Харин энэ хугацаанд 1,289 иргэн Монгол Улсын харьяатаас татгалзжээ. Тодруулбал, Энэ оны […]

Untitled-21.jpg

2019-10-17 13:11
Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнөөдөр /2019.10.17/ нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд 11.00 цагт цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. МОНГОЛ УЛСААС НИГЕРИЙН ХОЁР ХӨЛБӨМБӨГЧИЙГ АЛБАДАН ГАРГАСАН Тэрбээр энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулахдаа “Сүүлийн үед Монгол Улсад багийн спортыг хөгжүүлэх чиглэлээр гадаадын тамирчдыг урьж, ажиллуулж байна. Үүнд, сагсан бөмбөг, хөлбөмбөг, волейболын спорт багтана. Ихэнх спортын […]

6-13.jpg

2019-10-17 13:09
БСШУС-ын Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан АНУ-ын Сан-Франциско  хотод консулаар “дэвших” гэж байгаа гэв үү. Бүр түүнтэй тус яаманд гар нийлэн ажилласан сайд гэх, одоо АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаярын татаас яваа сурагтай. Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар та энэ талаарх мэдээллийг сонссон л байлгүй. Дипломат байгууллагад мэргэшсэн боловсон хүчин хэрэгтэй, олон жил бэлтгэгдсэн ур чадвар […]