shine.jpg

2019-02-14 12:19
НҮБ өчигдөр орой Македон Улсын Гректэй байгуулсан нэр өөрчлөх гэрээ албан ёсоор хэрэгжиж эхэлснийг зарлажээ. Энэ бол Умард Македоны Бүгд Найрамдах Улс. Хөрш Грек улстай олон жил маргалдсаны эцэст Балканы хойгийн Македон улс нэрээ “Умард Македоны Бүгд Найрамдах Улс” болгон өөрчлөх шийдэлд хүрээд байгаа. Тус улс энэ шинэ нэрийг өчигдрөөс (2019.02.13) эхлэн албан ёсоор ашиглах боллоо. […]

sur.jpg

2019-02-14 12:04
Ази, Номхон далайн сансрын хамтын ажиллагааны байгууллагаас хэрэгжүүлж буй “Сансрын хэрэглээний хөтөлбөр”-ийн хүрээнд сансрын технологийн хөгжлийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зорилгоор БНХАУ-ын Бейхангийн их сургуульд 2019 оноос элсэн орох Доктор (DOCSTA) болон Магистр (MASTA)-ын зэрэг олгох тэтгэлэг хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг нээлттэйгээр зарлаж байна. Хөтөлбөрийн тухай: НҮБ-ын “Сансрын хэрэглээ” хөтөлбөрийн зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх зорилгоор БНХАУ-ын Бэйхангийн их […]

01-14.jpg

2019-02-14 11:39
Өнгөрсөн долоо хоногт Малдив Улсын Цагдаагийн байгууллагаас ерөнхийлөгч асан Абдулла Ямеен Абдул Гавуумыг авлига, мөнгө угаах болон хулгайн хэрэгт сэжиглэн шалгаж буйгаа мэдэгдлээ. Орон нутгийн хэвлэлийн мэдээлснээр Цагдаагийн байгууллагаас  Ямеенийг цагдаад худал мэдүүлэг өгсөн зэрэг хэд хэдэн хууль бус үйлдэлд буруутгасан хэргийг Ерөнхий прокурорт шилжүүлжээ. Ямеен ерөнхийлөгч байх үедээ улсын мөнгийг хууль бусаар шилжүүлэн авдаг […]

avolga.jpg

2019-02-14 11:34
Транспаренси Интернейшнл байгууллагын Авлигын төсөөллийн индексэд сүүлийн гурван жил дараалан 7 улс хамгийн өндөр оноо авлаа. 2018 оны байдлаар Скандинавын орнууд болох Дани, Финланд, Швед, Норвеги болон Шинэ Зеланд, Сингапур, Швейцар улсууд эхний долоод жагсаж байна. Эдгээр улсууд 100 онооноос 84-88 оноо авчээ. Авлигын төсөөллийн индексэд 100 оноо авсан улс байхгүй ч дээрх улсуудад ардчилсан […]

baatarbileg.jpg

2019-02-14 11:23
БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг төрийн өмчит их, дээд сургуулийн захирлуудыг хүлээн авч, саналыг нь сонслоо. Төрийн өмчийн 12 их, дээд сургуулийн захирал дараах саналыг сайдад танилцуулав. “Засгийн газрын тогтоолоор баталсан Судалгааны их сургуулийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах үүднээс Дээд боловсролын тухай хуульд тус сургуулийн тухай заалт,  Эндаумэнт сангийн тухай заалт оруулах, төрийн өмчит их, дээд сургуулиудад олгох яамны тогтмол зардлын санхүүжилтийг сүүлийн жилүүдэд олгоогүй, 2019 оны төсөвт мөн […]

camer.jpg

2019-02-14 11:17
Хан-Уул дүүргийн Цагдаагийн II хэлтэс хариуцсан нутаг дэвсгэрийнхээ гэмт хэрэг зөрчил үйлдэгдэж болзошгүй цэгүүдэд хүний зүс царай, машины дугаар таних системтэй сүүлийн үеийн камер байрлуулжээ. Ингэснээр тус цагдаагийн хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэрт он гарснаас хойш гэмт хэргийн гаралт 20 хувиар буурсан байна.

02-14.jpg

2019-02-14 11:12
Бүгд найрамдах Солонгос улсын Аж үйлдвэр, худалдааны яамны харьяа Монгол Улс дахь төлөөлөгчийн газар “Котро Улаанбаатар”, нийслэлийн Тээврийн газар хамтран нийтийн тээврийн яндангаас гарах утааг шүүх технологийг нэвтрүүлэх ажлыг хэрэгжүүлэхээр санамж бичиг байгууллаа. Уг үйл ажиллагаанд нийслэлийн Засаг даргын Ядуурлыг бууруулах, Хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хариуцсан төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч дарга Д.Энхтөр, нийслэлийн Тээврийн газрын […]

04-3.jpg

2019-02-14 10:52
НОБГ-ын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсээс “Гэр хорооллын айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах төлөвлөгөөт бус шалгалт зохион байгуулах тухай” удирдамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд  дүүргийн нутаг дэвсгэрт гарсан гал түймрийн тоо, хохирол, шалтгаан нөхцөл, судалгаан дээр үндэслэн 13,15,16,17,20 дугаар хорооны гэр хорооллын айл өрхүүдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна. Тус дүүргийн 20 […]

04-2.jpg

2019-02-14 10:44
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Мянганы Сорилтын Корпораци”-ийн Усны асуудал хариуцсан ахлах захирал Кумар Ранганатаныг хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд Монгол Улс, “Мянганы Сорилтын Корпораци”-ийн компакт гэрээний хүрээнд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд урт хугацаанд нөлөөлөхүйц үр дүнтэй, сайн туршлага болох ёстойг санал нэгтэй тэмдэглэв. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад 350 […]

altanovoo-1.jpg

2019-02-14 10:40
Алтан-Овоо, Шилийн богд руу чиглэсэн хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан 2019 оны хоёрдугаар сарын 06-ны өдрөөс эхлэн Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Түмэнцогт сумдад замын байнгын хяналтын пост, Асгат, Шилийн богд, Дарьганга, 60-ын овооны замд “Замын хяналтын түр пост” байгуулжээ. Уг постод мэргэжлийн албад, ангиудаас нэмэгдлээр алба хаагч нар ажиллаж байгаа аж. 2019 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн […]