TNBD.jpg
2018-12-18 11:21
Төрийн албыг, ялангуяа өөрийн танхим, багийг өндөр хариуцлагатай, ёсзүйн хэм хэмжээ өндөр нөхдөөр дүүргэнэ. Хэл амтай, татлаа түлхээтэй, хариуцлага алдсан шударга бус нөхдийг хөөж явуулна гэсээр хөөрхий Хүкийн тэмцэл бардам ам, шалдан гуя төдийхөн үлдэхвий. Ядаж хэдэн яамдынхаа дарга нарын ёс зүйн хэм хэмжээг тултал тогтоож, түүндээ нийцсэн нөхдийг тохирох албанд нь томилчихооч дээ. Төрийн […]

04-3.jpg
2018-12-18 10:59
Дүрвэгч хүүхдүүдэд зориулсан дурсгалын хөшөө 80 жилийн өмнө Нацист Германаас Британи руу дүрвэсэн жүүд голдуу хүүхдүүдээс өнөөдөр амьд сэрүүн байгаа хүмүүст Германы засгийн газар нэг удаагийн тэтгэмж олгохоор болжээ. Тухайн үед Герман, Австри, Чехословак, Польш улсуудаас 10,000 орчим хүүхдийг Kindertransport гэж нэрлэгдсэн галт тэргээр Британи руу дүрвүүлж, зөвшөөрсөн гэр бүлүүдэд хуваарилан өгч байв. Тэдний ихэнх […]

prokuror.jpg
2018-12-18 10:42
Хууль хяналтын байгууллагууд ЖДҮХС-гаас өөрийн хамаарал бүхий компанидаа зээл авсан гэх УИХ-ын гишүүдийг шалгаж, эхнээс нь прокурорт шилжүүлээд байна. Прокурорын байгууллагаас уг асуудлыг хянаж, гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг ойрын өдрүүдэд УИХ-д өргөн барихаар бэлтгэж байсан бол дахин нэг гишүүнийг нэмж оруулахаар төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Үүнээс өмнө УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн […]

mashbat-o.jpg
2018-12-18 10:20
Сүүлийн үед Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулаар ажиллаж байсан О.Машбатын лекц олны анхаарлыг нэлээн татаж эхэлсэн. Энэ сарын 1-нд Ардчиллын боловсрол-2018 сургалт дээр О.Машбат “Ардчилал бол аюулгүй байдлын баталгаа” сэдвээр илтгэл тавьсан байгаа. Түүний сонирхол татсан илтгэлээс товчлон хүргэе. -Энх тайван гэдэг ойлголтыг хүчний тэнцвэр гэж тайлбарладаг. Энэ тэнцвэр алдагдвал дайн бий болно. […]

utaa.jpg
2018-12-18 10:18
Утаа, агаарын бохирдолтой тэмцэх тухай үг, өгүүлбэр хэдийнэ уриа, лоозонгийн шинжтэй болоод удаж байна. Ярих тусам, цэцэрхэх тусам жилээс жилд гашуун утаа үхлийн тунгаар нэмэгдсээр байна. Ард иргэд өөрсдийгөө, үр хүүхдээ хамгаалахын тулд яах учраа олохгүй, дэмий л амны хаалт, агаар цэвэршүүлэгч төдийхөнд найдаж, салхилаад өгөөсэй гэж залбирч сууна. Агаарын бохирдол, утаа гэж аравдугаар сараас […]

battulga.jpg
2018-12-18 10:13
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ажлын алба, Цагдаагийн Ерөнхий газар хамтран “Хүний амь нас хохирсон хэргийн нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх арга зам, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг Төрийн ордны Их танхимд зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг […]

gal-1-1.jpg
2018-12-18 10:10
Он гарсаар эхний 11 сард улсын хэмжээнд ахуйн гал түймэр нийт 3080 удаа гарч, 15,8 тэрбум төгрөгийн хохирол учирч, 68 хүн амь насаа алдсан байна. Үүний 49 нь том хүн, 19 нь хүүхэд байгаа юм. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид дээрх гал түймрийн аюулаас 847 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 40 […]

gemt-etgeed.jpg
2018-12-18 09:40
Одоогоос 20 жилийн өмнө гарсан хүн амины хэргийг прокурор хяналтаараа илрүүлжээ. 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо 21 дүгээр байрны 56 тоотод иргэн Б нь бусдад 49 удаа хутгалагдан, нас барсан хэрэг гарсан. Дээрхи хэрэгт 1998 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 86 дугаар зүйлийн […]

nohoin-mah.jpg
2018-12-18 09:29
Өмнөд Солонгос Улсын Сөүл хот дахь нохойн мах бэлтгэлийн хамгийн сүүлийн цехийг өчигдөр (2018.12.17) татан буулгалаа. Ингэснээр Сөүл хотод хүнсний зориулалтаар нохойн мах бэлтгэдэг газар байхгүй болж байгаа юм байна. Тус улсын иргэд хүнсэндээ нохойн мах иддэг уламжлалтай ч нохойн махны хэрэглээ 1988 оноос эхлэн ихээхэн буурч, сүүлийн жилүүдэд ердөө 22 компани жилд дунджаар 80.000 […]

zurhai.jpg
2018-12-18 09:20
Өнөөдөр аргын тооллын 2018 оны арванхоёрдугаар сарын 18. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Өвлийн дунд хөх хулгана сарын 11. Ангараг гараг. Шийдэм одтой, таван шар мэнгэтэй, хөх бич өдөр. Өдрийн наран 8 цаг 36 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг […]