kamilla.jpg
2017-12-20 12:04
Диана гүнж энэ эмэгтэйг ротвейлер үүлдрийн нохой, хатан хаан Елизавета шалиг завхай хүүхэн гэж хочилдог байсан бол хэвлэлүүд түүнийг бусдыг салгагч нэгэн гэж нэрлэдэг байжээ. Гэсэн ч Камилла Паркер-Боулз юуг ч үл тоон хүссэндээ бүхэндээ хүрч, Чарльз ханхүүгийн гэргий болсон түүхтэй. Түүний хаалт хязгаар, цаг хугацааг үл хайхран тэмүүлсэн хайр дурлалын тухай “ELLE”-д ийнхүү бичжээ. […]

tugjeee.jpg
2017-12-20 11:59
Шинэ жилийн баяр болоход 10 гаруй хоног үлдсэн энэ өдрүүдэд нийслэлд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж байна. Түгжрэлийг сааруулах, ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдагийн албанаас жолооч нарын дунд угаарын тэгш, сондгойгоор явуулах эсэхийг шийдэх санал асуулга явуулж байна. “Замын цагдаагийн алба” фэйж хуудсанд “Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор шинэ жилийн баярын өдрийг хүртэлх хугацаанд автомашины улсын […]

5415.jpg
2017-12-20 11:42
БНСУ-д гэрээгээр хөдөлмөр эрхлэх иргэдэд тавьдаг шаардлагыг өөрчилжээ. Гэрээний заалтад мэргэжлийн бус ажилчны буюу Е-9, далай тэнгисийн ажилчны буюу Е-10 визээр тус улсад таваас дээш жил оршин суугаагүй байх гэсэн заалт оруулсан байна. БНСУ-ын Аж үйлдвэр, хүний нөөцийн хэрэг эрхлэх газрын Монгол дахь төлөөлөгчийн газрын мэдээлснээр нэмэлт өөрчлөлт ирэх оноос хэрэгжих гэнэ. Түүнчлэн  виз авахаар материалаа өгөөд […]

51-1.jpg
2017-12-20 11:22
-Энэ онд  Замын-үүд суманд 10 гаруй хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хэрэг бүртгэгдсэн байна- Сураггүй болоод хоёр сар гаруй болсон найман настай Д.Сэржмядаг охины авга ахыг бага насны хүүхэд хүчирхийлэхийг завдсан хэргээр шалгаж байна.  Арваннэгдүгээр сарын 2-нд өдрийн 12:10 цагт хичээлдээ явахаар гарсан охиныг хөршөөс нь өөр хэн ч хараагүй бөгөөд орон даяар эрэх хайх ажиллагааг […]

a.jpg
2017-12-20 11:21
Цагдаагийн ерөнхий газар болон Хүний эрхийн Үндэсний Комисс хамтран цагдаагийн байгууллага үйл ажиллагаандаа хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх зарчмыг баримтлах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийсэн ажлын үр дүнгээ дүгнэж, хамтын ажиллагааг үргэлжлүүлэхээр  өнөөдөр хамтран ажиллах САНАМЖ БИЧИГТ гарын үсэг зурлаа. Тус арга хэмжээнд  Цагдаагийн ерөнхий газрын дарга, Цагдаагийн хурандаа […]

2017-12-20 11:05
Лос-Анжелесийн найруулагч Бен Плюймер найзынхаа гэрт байдаг Лаки хэмээх тотины тухай ярьжээ. Лаки iPhone гар утасны үндсэн дууг аялж сурчээ. Энэ тоть сэтгэлээр унасан үедээ iPhone-ы дуу гаргадаг гэнэ. Ихэвчлэн эзэн нь гутлаа үдээд, гэрээс гарах гэж байхад дуулдаг ажээ.

osol-1.jpg
2017-12-20 11:03
Монголын спортын багийн хүүхдүүд Эрхүүд болсон  Станислав Копыловын нэрэмжит тэмцээнд оролцчихоод  буцаж явах замдаа  Улаан-Үд-Хиагт чиглэлийн хурдны замд осолд орсон хэрэг өчигдөр гарчээ. Хүүхдүүд микро автобусанд зорчиж явсан бөгөөд жолооч нь Ниссан маркийн суудлын тэрэгтэй мөргөлдсөн байна. Ослын үеэр микроны жолооч амиа алдаж, 12 тамирчин, гурван дасгалжуулагчдад эмнэлгийн яаралтай тусламж үзүүлжээ. Буриадын Залуус, спортын асуудал […]

salat.jpg
2017-12-20 10:46
Оросын Сибирийн анагаахын улсын их сургуулийн эрдэмтэд та бидний баярын зоогийн салшгүй нэг хэсэг болох “Оливье” буюу нийслэл салатны жорыг өөрчлөх хэрэгтэй гэж үзжээ. Эрдэмтдийн үзэж буйгаар уламжлалт энэхүү салатанд дарсан өргөст хэмх хийх нь тохиромжгүй гэнэ. “Дарсан өргөст хэмхийг илчлэг ихтэй биш гэсэн асуулт гарч ирнэ. Мэдээж, дарсан өргөст хэмх тийм ч их илчлэгтэй […]

bair-1.jpg
2017-12-20 10:42
Монгол Улсын гавьяат тамирчин ОУХМ П.Орхонд нийслэл дэх  Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлөөс гурван өрөө байр бэлэглэж, “Алтан соёмбо” гардуулжээ. Тус аймагт “Соёмбо” уран бүтээлийн нэгдлээс санаачлан “Алтан соёмбо” гардуулах хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулах үеэр салбартаа өндөр амжилт гаргасан манлайлагчдаа шагнаж урамшуулсан байна. Гавьяат тамирчин П.Орхон нь Зүүнбаян-Улаан сумын уугуул юм.    

856.jpg
2017-12-20 10:29
Засгийн газар өнөөдөр 15:00 цагаас хуралдахаар товложээ. Өнөөдрийн хурлаар 10 асуудал хэлэлцэж, гурван асуудалтай танилцах юм байна. Зарим улстай харилцаа тогтоох,  Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Долоо хоногийн лхагва гариг бүрт хуралддаг Засгийн газрын ээлжит хурлаар дараах асуудлыг хэлэлцэх юм. Үүнд,