2017-12-19 09:10
Вашингтоны нэгэн өмгөөлөгч АНУ-ын Ерөнхийлөгчийн охин Иванка Трамп болон түүний нөхөр Жаред Кушнерийг орлогынхоо тодорхой хувийг нуун дарагдуулсан гэж буруутгаж, шүүхэд өгчээ. Энэ талаар “Politico”-д бичсэн байна. Өргөдөлд дурдсанаар Трамп, Кушнер нар өөрсдийн эзэмшлийн хөрөнгө оруулалтын 30 сангийн хувьцааны тухай мэдээллийг мэдүүлэгтээ дурдаагүй аж. Кушнер “нууцын тухай өмнөх гэрээнийхээ дагуу” гээд мэдээллээ өгөхөөс татгалзсан байна. […]


