20251209-190149-file.jpeg

2025-12-09 19:01
Монгол Улсад ажил хэргийн зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэд К1, А3 ангиллын 10 хоногийн визийг уригчгүйгээр цахимаар мэдүүлэх боломжтой боллоо. Визийн хүсэлтийг 48 цагийн дотор шийдвэрлэнэ.

20251209-170151-file.jpeg

2025-12-09 17:01
УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо "Гашуунсухайт-Ганцмод" боомтын төмөр замын бүтээн байгуулалтын гэрээг шалгах түр хороо байгуулах тогтоолын төслийг дэмжиж, чуулганаар хэлэлцүүлэхээр боллоо.

20251209-143044-file.jpeg

2025-12-09 14:30
Эдийн засгийн өршөөлийн хууль батлах тухай мэдээлэл нь аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтөд сөргөөр нөлөөлж, төсвийн орлого тасрахад хүргэж байна. Улстөрчдийн хариуцлагагүй мэдэгдэл эдийн засагт хүндрэл үүсгэж байгааг онцолж байна.

20251209-083031-file.jpeg

2025-12-09 08:30
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням шатахуун импортлогчдод хангалтыг сайжруулах албан даалгавар өгч, хомсдол үүсгэсэн компаниудыг хуулийн байгууллагаар шалгуулахыг мэдэгдэв.

20251208-220141-file.jpeg

2025-12-08 22:01
Азийн Хөгжлийн Банк Улаанбаатар хотын нийтийн тээврийг дэмжих зорилгоор тусгай замын автобусны систем байгуулахад 60 сая ам.долларын зээл олгож, 500,000 ам.долларын буцалтгүй тусламж үзүүлнэ.

20251207-113031-file.jpeg

2025-12-07 11:30
Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам шатахууны нийлүүлэлт, түгээлтийг тогтвортой байлгах үүднээс шуурхай арга хэмжээ авч, өдөрт дунджаар 2500 тонн автобензин, 4-5 мянган тонн дизель түлш импортолж байна.

20251205-180125-file.jpeg

2025-12-05 18:01
Эрдэнэс Тавантолгойн Бортээгийн уурхайг 2026 он хүртэл эдийн засгийн эргэлтэд оруулж, жилд 10 сая тонн нүүрс экспортлох зорилт тавьжээ. Гаднын хөрөнгө оруулагчдыг нээлттэй сонгон шалгаруулах төлөвлөгөөтэй байна.

20251205-133036-file.jpeg

2025-12-05 13:30
УИХ-ын дарга Н.Учрал ахмадуудын тэтгэврийн зээлийн хүүг бууруулах, хугацааг 36 сар хүртэл сунгах талаар Монголбанк болон арилжааны банкуудтай уулзаж, зээлийн ачааллыг бууруулах боломжийг судлахыг санал болголоо.

20251204-183056-file.jpeg

2025-12-04 18:30
Өвлийн дизель түлш орон нутагт техникийн шалтгаанаар удааширч байгаа бөгөөд энэ долоо хоногт бүрэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Нийлүүлэлт хэвийн байгаа ч уул уурхайн компаниудын нөөцлөлт нөлөөлж байна.

20251204-153101-file.jpeg

2025-12-04 15:31
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр арванхоёрдугаар сард шатахууны нийлүүлэлт тасралтгүй, хэвийн үргэлжлэх талаар мэдээлэл өглөө. Нийлүүлэлт улсын нэг сарын хэрэглээнд хүрэлцэхүйц бөгөөд орон нутгийн хангамжийг сайжруулах шаардлагатай байна.