2021-06-24 14:15
Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Э.Бат-Амгалан, Х.Булгантуяа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Г.Тэмүүлэн, Ч.Ундрам нар Залуучуудын хөгжлийг дэмжих лобби бүлэг байгуулжээ. Энэ талаарх албан бичгээ 2021 оны зургадугаар сарын 22-ны өдөр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт хүргүүлжээ. Улс орнууд нийгмийн хөгжлийг шинжлэх ухаан, технологийн ололт амжилт, эдийн засгийн өсөлтөөр хэмжихээс гадна тухайн улс орны хүний хөгжил, чадамжаар тодорхойлдог […]










