Улаанбаатарт өнөөдөр багавтар үүлтэй, цас орохгүй, салхи баруунаас секундэд 3-8 метрийн хурдтай сэвэлзэж, температур -1…-3 градус хүйтэн байна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй бөгөөд Хөвсгөлийн уулсаар ялимгүй цас орж магадгүй байна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метрийн хурдтай байна. Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хэнтийн […]